НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж байна. Хурлаар яг одоо Улаанбаатар хотын агаарын орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээллийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын танилцуулгыг сонсож байна. Нийслэлийн утааны 80 хувь гэр хорооллоос бий болж байна гэж үзэж байгаа бөгөөд хотод 202,4 мянган өрх гэр хороололд оршин суудаг.Тэдний 105.7 мянга нь байшин сууц бусад нь гэрт амьдардаг аж.



Утааг бууруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч богино болон дунд хугацаанд гэр байшингийн сууцны дулаалгыг сайжруулах, цахилгаан халаагуур суурилуулах, сайжруулсан түлш хэрэглэх, сайжруулсан зуух тараах зэрэг ажлуудыг хийж байгаа гэв.

Гэвч энэ нь өнөөгийн утааны асуудалд оновчтой шийдэл болж чадахгүй байна. Цаашид иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрүүдэд түлхүү анхаарах дэд бүтцийг бодлогоор бий болгох шаардлагатай байна гэж тэргүүлэгчид санууллаа. Цогц арга хэмжээ авч ажиллагүй бол төсвийн хөрөнгө үр ашиггүй үрэгдэж байгаа талаар шүүмжтэй хандаж байгаа юм.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал үргэлжилж байна гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.