Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод болсон өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээнээс Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 50 метрийн далайн гахайн сэлэлтийн төрөлд болон олон улсын холимог багийн /4х50 м/ уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсан байна.

Энэ жилийн тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Австри, Эстони, Чех, Монгол зэрэг 10 орны 400 орчим тамирчид өвлийн усанд сэлэлтийн төрлүүдэд өрсөлджээ. Олон улсын холимог багийн тэмцээнд 60 баг хурд, хүч, ур чадвараа сорьсон байна.

Өвлийн усанд сэлэлтийн төрлөөр сүүлийн жилүүдэд эх орныхоо нэрийг гаргаж байгаа Ш.Даваадорж нь “Дорнын чоно” клубын тамирчин юм. Энэ жил 49 настай тэрбээр өнгөрсөн жил болсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Боря 2018-01-10 13:04:59
    БАЯР ХҮРГЭЕ. ГАЙХАЛТАЙ. ИЙМ ХҮН ОЛИМПЫН АВАРГА БОЛОХ НЬ ТОДОРХОЙ