М.Оюунчимэг: Татварын нэмэгдлийг  эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр иргэдээс ирүүлж байгаа өргөдлийн талаар болон цаг үеийн асуудлаар  хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны гишүүн М.Билэгт, А.Сүхбат, Н.Амарзаяа нар оролцов.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг эхлээд хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны саналыг Улсын Их Хуралд өргөн барих болсныг тэмдэглэв. “Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг 1461 иргэн өргөдөлдөө хүссэн байна. Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Засгийн газарт чиглэл өгч, энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн хэллээ.

Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн ба Нийслэлийн прокурорын газраас өргөдөл, гомдолтой танилцаж, холбогдох шалгалтыг явуулж, шалгалтын үр дүнг эргэн танилцуулах тухай хариу ирүүлснийг дурьдлаа.

Түүнчлэн Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав.
Засгийн газарт чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг шалгах, хийсэн ажилтай газар дээр нь танилцах чиглэлээр агаарын бохирдол өндөртэй Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт ажиллаж, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын хэрэгжилтийг сонсон, тодорхой шийдвэрүүдийг гаргуулсан талаар мөн ярив. Тэрбээр, Засгийн газраас сургууль, цэцэрлэгүүдийн анги танхим болон эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж дөрвөн тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргуулж ажилласан тухайгаа мэдээллээ  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-01-10 13:02:22
    Татвар нэмсэн нь жирийн иргэнд хүнд тусч байна. Эргэж хараарай.
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-01-10 10:53:45
    Тэтгэврийн нас хойшлуулах нь маш эмзэг асуудал ш дээ. Маш сайн бэлтгэж, олон жилийн турш аажмаар шилжих ёстой. Үүнийг яагаад ярихгүй орхигдуулаад байгаа юм бэ? ...
    139.5.217.30
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-01-10 09:55:36
    gants tatwat bishee ter amidralgui tetgewriin nemegdlee bolio. 65 nastai uurhaichin hamag eruul mendeerei elegdej horogchihood heden jil tetgvr awah ym.
    202.9.41.106
    Мэдэгдсэн Хариулах
    • ZOCHIN 2018-01-12 19:53:30
      Uurhaichid 50 nastaid tetgevert gardag bsan ni bas heden jileer nemegdsen yum uu. Bi 10 jol daatgal tuluud tetgevert garah baisan bol odoo 20 jil tulhuur bolj.
      87.209.128.186
      Мэдэгдсэн Хариулах