Орхон голын мөс цөмөрч, автомашин суужээ

Өвлийн жавар ид тачигнаж, ес эхэлсэн эдгээр өдрүүдэд гол мөрөн, нуурын мөс улам зузаарч байгаа хэдий ч мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг ЦУОШГ-аас анхааруулсан. Гэвч сүүлийн үед автомашинтайгаа нуур, мөрөн дээгүүр зорчиж яваад цөмөрсөн тухай дуудлага онцгой байдлын байгууллагад цөөнгүй ирсэн байна.

Тухайлбал, Ховд аймгийн Мөст сумын Давст багийн “Хагын нуур”-нд  “УАЗ-469” загварын дөрвөн зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон байна. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 09-ний өдрийн 20.55 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 6 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 27 хүн ажиллаж,  нуурын эргээс 80 метрийн зайд, 3.6 метрийн гүнд иргэн А-н цогцсыг 01.10-ны өдрийн 11:40 цагт, иргэн Б-н цогцсыг 11:46 цагт, автомашиныг 13:35 цагт уснаас гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Сэрнэнгийн тохой” гэдэг газар иргэн А-гийн эзэмшлийн “Пулсар” загварын суудлын автомашин “Орхон” голын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч, голын усанд суусан байна. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр 10-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 17:06 цагт очиж, 08 минут ажиллаж, автомашиныг татан гаргажээ.

Б.Орхон

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2018-01-11 04:40:12
    Ontsgoi baidliin gazriin mash mundag, demjij bn.
    202.131.245.182
    Мэдэгдсэн Хариулах