“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяныг нээлээ

“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяны нээлт өчигдөр Монголбанкин дээр боллоо. Монголбанкны санаачлагаар манай улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа юм. Уг аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, банкууд, Сангийн яам, СЗХ, ШӨХТГ, МИК, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамтран энэ сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх таван сарын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Аяны хүрээнд хийгдэх үйл ажиллагааг нэг талаас санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч буй иргэн болон жижиг, бичил аж ахуйн нэгжүүд, нөгөө талаас санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид рүү чиглэсэн байдлаар зохион байгуулна. Тухайлбал: Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ - мэдээлэл өгөх аргачлал, санхүүгийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалын аюулгүй байдал, түүний хамгаалалт,санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх, төлбөрийн карт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал, орон сууцны ипотекийн зээл, зээлийн мэдээллийн сангийн тухай зэрэг юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.