Монгол эмчийн чадварыг дэлхийд үнэлжээ
Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийг албан ёсоор 1731 онд Францын эзэн хаан Людовик XV -ын ивээл дор хааны мэс засалч Georges Mareschal байгуулсан түүхтэй. Гэхдээ үүнээс өмнө академийн үйл ажиллагаа эхэлсэн байсан ба 1723 онд мэс засал хийх эрх олгосныг баталж мөнгөн зоосон тэмдэг гаргасан аж. 

Тэмдгийн нэг талд Людовик XV хааны зураг, нөгөө талд эмнэлгийн тэмдэг бүхий хоёр могойн голд алган дээрээ нүдтэй хүний гарыг дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь "Мэс засалч хүн гартаа нүдтэй юм шиг ухаантай" хэмээн утга, агуулгыг харуулсан байдаг юм байна.

Энэхүү эртний академийн Хүндэт гишүүний дипломыг Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн гардан авчээ. Энэ шагналыг өмнө нь Ази тивээс хоёр хүн авсан байдаг аж. Тодруулбал, Япон болон Ветьнам улсаас Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи нар авч байжээ.

Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүн нь Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн болж байна.  Дэлхий монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсний баталгаа нь энэ шагнал боллоо.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-01-12 04:19:31
    Нэг ч гэсэн сайхан мэдээ алтан гартай яалууд их амжилт хүсье .
  • zochin  2018-01-12 01:53:52
    Монголын эмч нар мундаг л даа. Даан ч систем нь гаж болохоор , чадварлаг байсан ч бусдаас ялгарах боломжгүй, үнэлэгддэггүй
    • Zochin 2018-01-12 10:25:17
      Systemijg evdej emchilgee hiij bgaa Chinburen bolood tednij bagijh n bna. Busad gazruud bas zurh setgeleeree ajilval yadarsan mongolchuudad heregtei
  • билгээ  2018-01-12 01:47:47
    чинбүрэн эмчдээ амжилт хүсье та нар битгий тэнэг юм яриач ээ эмч хүн хоёргүй сэтгэлээр л ажилладаг юм шүү дээ
  • Зочин 2018-01-11 14:09:35
    Монголд элэг шилжүүлэх мэс заслыг аль. эмнэлэгт хийджг вэ? Хаана хэнтэй очиж уулзах вэ
  •  2018-01-11 12:06:18
    сурсан юмыг сураар боож болохгүй. удахгүй эрхтэний наймаагаар гарших байх даа
    • Zochin 2018-01-12 10:28:20
      Ataarhal uu? Delhij unelj bhad chi bid 2 guugui bsan deer. Hijsen jum n il, tus bolson humuus n talarhalyn ug ee helj bhad
    • Irgen 2018-01-11 12:33:15
      Buyntai sain emch dee nad shig olon hun zovj yvhad tuslasan baih. Setgegdel bichsen cham shig erguu yumnuud delhiigees zail
  • Энхбат 2018-01-11 10:37:44
    Монгол эмч дэлхийд үнэлэгдсэн сайхан үйл явдал болжээ . Бид ийм чадалтай эмч нараараа бахархаж урам өгөх хэрэгтэй . Төр гэж байгаа бол үнэлэх хэрэгтэй.
  • Бямбадорж  2018-01-11 10:07:04
    Сайн байна.амжилт хүсье. УНТЭ ийн Сэргэлэн эмчийн дэргэд хийсэн хагалгаа сольсон элэг эдгэрсэн хүн нь 200 300 газар тогтохгүй Монголд анх элэг сольсон хүн шүү.
    • Bat 2018-01-11 11:27:55
      Sanal neg bna, ter avgai ichixgui delxiin shildeg mes zaslch bolov gesen...er ni mes zasliin emch nar ter avgaig xaglgaa xiigeed bgiig sonsoochgui yum bna....
  • ZOCHIN  2018-01-11 09:51:41
    emch nariig maani delhii hundeljiineshuu. tor yah bol .
  • irgen  2018-01-11 08:59:17
    Olon hund buyan blsn saikhan emch hun dee. Burhan urshuug!!!
  • zochin 2018-01-11 08:28:34
    amjilt husey mundag shuu
  • kostya 2018-01-11 07:57:50
    ene bol zov shuu unen sain zaluu shuu
  • guest 2018-01-11 07:57:10
    mundag,emch nariig l shutej amidray