СЗХ-оос ББСБ-уудад мэдэгдэл хүргүүлж байна

Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-аас тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна.

Тус хороо 2016 оны 10 дугаар сард ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэн 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоож, уг шийдвэр гарахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудын хувьд хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг батлан мөрдүүлж буй. Энэ хуваарийн дагуу улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 534 ББСБ-ын 255 нь ирэх сарын 10 гэхэд хувь нийлүүлсэн хөрөнгөө нийслэлийнх нь 1.0 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвийнх нь 250.0 сая, бусад аймаг, сумдынх нь 70.0 сая төгрөгт хүргэхээр байна.

ББСБГ-аас мэдэгдэл илгээж буй дээрх 255 ББСБ-ын 220 нь нийслэлд, тав нь Орхон, Дархан уул аймгийн төвд, 30 нь бусад аймаг, сумдад ажиллаж байна.

Цаашид ББСБ-ууд жил бүрийн хоёрдугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр 2021 оны эх гэхэд нийслэлд 2.5 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвд 600.0 сая, бусад аймаг, сумдад 200.0 сая төгрөгт хүргэх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2018-01-11 10:59:34
    Боловсон нэртэй ломбарднууд шүү дээ, Барьцаа аваал өндөр хүүтэй зээл олгоно, Ийм олон мөнгө хүүлэгч нарыг зогсоох хэрэгтэй ард түмнийг сарын 3-5 хувийн хүүтэй