Б.Жавхлан: Банк өөрийнхөө хөрөнгөөр зээл олгох боломжгүй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Банкны тухай хууль арилжааны банкнуудын дарамтад их орсон гэж байна. Арилжааны банкны лобби орсон уу? Энэ хууль батлагдсанаар зээлийн хүү буурах уу. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: Арилжааны банкыг Монголбанк хянадаг, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд хуулийн гол санаа агуулга нь. Зээлийн хязгаарыг буулгахын тулд холбогдох байгууллагуудын төлөвлөгөөг сонссон. Хуулийн төсөлд тусгасан зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох асуудлыг Байнгын хороо дэмжээгүй. Төр ямар нэг хязгаар тогтоогоод ирэхээр эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлалтай Хуульд Хадгаламж эзэмшигчийн өмнөөс бизнес хийдэг байдлыг зогсоож байгаа. 

УИХ-ын М.Билэгт: Арилжааны банк өөрсдийн үүсгэн байгуулагчийн хөрөнгөөр зээл олгодог болгомоор байна. Валютын хадгаламжийн хязгаарлалт тавих боломжтой юу?

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Банк өөрийнхөө хөрөнгөөр зээл олгох боломж байхгүй. Өөрийн хөрөнгөөр зээл олгодог байгууллага бол ББСБ. Долларын хадгаламжийн хязгаарыг хуулиар хязгаарлах шаардлагагүй. 

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-01-12 00:52:02
    Монгол банк өөрийн хөрөнгө байхгүй чухамдаа төсвийн байгуулага шиг
  • Songogch 2018-01-11 17:31:08
    B.Javhlan uuruu 1 banknii huvi hurtdeg bolhiin ih sandarch olon yum yarij bn da
  • Дэлдэгч 2018-01-11 12:37:21
    Банк гэдэг чинь херенгегуй юм бол яах гэж байгуулагдсан эд вэ??? Эвсэж нийлээд луйварддаг газар юмуу???