Зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны байгууламжуудыг цэгцэлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ.

Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна.

  • Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах;
  • Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх;
  • Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах;
  • Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах;
  • Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах;
  • Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт.

Албадан буулгах гудамжуудад Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж тус тус орсон гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-01-11 10:22:45
    Орон сууцнуудын гадна дотно хананд замбараагүй байрлуулсан самбаруудыг бас буулгаж өгөөч
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-01-11 10:45:14
      СӨХ -ийг САЙН АЖИЛЛАВАЛ ШИЙДЭХ ЗҮЙЛ ИХ ???ХАРАМСАЛТАЙ НЬ СӨХ -ийг хуулийн этгээд биш гээд ШҮҮХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВДАГГҮЙ ШҮҮ???
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах