ҮЙЛ ЯВДАЛ: Төв талбайд эсэргүүцлийн жагсаалтай

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм.

09:00 цагт: Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөлийн хурал Засгийн газрын XI байранд болно. Энэ үеэр статистикийн мэдээлэл өнөөдөр ямар байгаа, цаашид юунд анхаарч, хэрхэн сайжруулах тэр дундаа эдийн засгийн статистикийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд  Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар жагсаал цуглаантай.

12:00 цагт: МҮЭ-ийн холбооноос  Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Тэд энэ оноос эхэлж зарим төрлийн татвар нэмэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгааг эсэргүүцэн жагсахаар болжээ.

13:30 цагт: ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах ёслолын арга хэмжээ болно.  Хаана: ХНХЯ-ны10 давхарын хурлын зааланд

14:00 цагт: МҮХАҮТ, Нийслэлийн Багануур дүүрэгтэй орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутаг руу чиглүүлэх, Багануур дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлэээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Хаана: МҮХАҮТ-ын 507 тоот

15:00 цагт: Архивын Ерөнхий газар, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарилгаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлтийн арга хэмжээ  ШУА-ийн Их Чуулганы хурлын танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.