Сар шинийн босгон дээр цагдаагийн 180 албан хаагч шинэ байранд орно

ЦЕГ-аас цагдаагийн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр багагүй ажлыг төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар тус газраас хяналт тавин ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар "Цагдаа-Амгалан" хотхоны үйл ажиллагаатай танилцлаа. 2017 оны зургаадугаар сард шав тавьж байсан энэ хороололд цагдаагийн байгууллагын 180 алба хаагчийн гэр бүл сар шинийн босгон дээр байрандаа ороход бэлэн болж, улсын комисс хүлээж авчээ.

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцны барилга барих талаар авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр арга хэмжээ, ЦЕГ-ын даргын баталсан “Гэр орон сууц, нийгмийн байдал, эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зах зээлийн үнээс хямд өртгөөр орон сууцны барилга барих ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлснээр 2000 шахам алба хаагч орон сууцтай болоод байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • akaa 2018-01-12 02:20:08
    овоодоо нэг ч гэсэн таатай мэдээ бна 180 албан хаагчиддаа баяр хүргэе