Дүр эсгэсэн “эсэргүүцэгчид “
Энэ оны нэгдүгээр сарын сарын 1-ээс нэмэгдсэн зарим төрлийн татварыг эсэргүүцэгчдийн цуваа нэмэгдсээр байна. Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос жагсаал зохион байгуулахаар товлосон. Тэд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж ийнхүү жагсах гэнэ. Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэдэг л болж байна. Сануулахад, дээрх татварын нэмэгдлийг УИХ одоогоос долоон сарын өмнө батлан гаргасан. Тухайн үед МҮЭ нам жим л байсан. Харин одоо гэнэт сэхээнээс гарч ирэв үү гэлтэй ард түмнийг уриалан турхирахын шалтгаан юу вэ?

Шинээр байгуулагдсан Засгийн газар гурван сарын нүүрийг үзэж байна. Харин дээрх долоон төрлийн татвар нэмэгдээд дахин сануулахад долоон сар болж байна. Даарин дээр давс гэгчээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн ч мөн эсэргүүцэгчдийн эгнээнд нэгдлээ. Тэд өнгөрсөн даваа гарагт бүлгээ хуралдуулсныхаа дараа хэвлэлийнхэнд “Долоон төрлийн татвар нэмэгдсэн гэж үздэг. Гэвч мөн чанартаа есөн төрлийн татвар нэмэгдсэн. Тодруулбал, Газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын, шатахууны онцгой албан татвар гэсэн есөн татвар нэмэгдэж байна. Үүнээс үүдэн гарах эерэг сөрөг дагаврыг зайлшгүй тооцох ёстой. Тиймээс ч эдгээр татваруудыг нэмсэн асуудлыг эргэж нэг харах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрвээ эдийн засаг өсч байгаа бол иргэдийн халааснаас татвар авах зайлшгүй авах шаардлага мөн эсэхийг эргэж хараад, татваруудыг цуцлах хуулийг төсөл санаачлахыг шаардах болно. Эдийн засаг өсч байхад иргэдийн цалинг царцааж байгаа нь буруу, дундаж цалинтай иргэдийн цалингаас 15 хувийн татвар авч байгаа нь эргээд, нийгмийг ядуурал руу түлхэж буй хэрэг" гэлээ. Ийнхүү тэд мөр зэрэгцэн суугаад кноп даран баталсан хуулиа эсэргүүцэж эхэллээ. Долоон сарын дараа шүү. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрчихээд байгаа энэ үед хамтдаа баталсан хуулиа үгүйсгэж, турхиран “эсэргүүцэгч”-ийн дүрийг бүтээх хэнд ашигтай вэ?

Яг өнөөдрийн байдлаар шинэ Засгийн газар хийгээд УИХ-ыг муухай харагдуулах гэсэн төлөвлөгөө үргэлжилж байна. Үүнийг санаачлагч нь бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч  Ерөнхийлөгч гээд хэлчихэд буруудахгүй. Эрхэм Ерөнхийлөгч шинэ оны эхэнд "Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол Цагаан сарын дараа УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана" хэмээн мэдэгдсэн.

Гэхдээ Ерөнхийлөгч танд сануулахд агаарын бохирдол бол дан ганц өнөөгийн эрх баригчдын хариуцлагагүй үйлдлээс бий болчхоод байгаа зүйл биш юм. Үе үеийн эрх баригчид  агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 20 гаруй жил ярьж байна. Хамгийн сүүлд л гэхэд АН-ынхныг эрх барьж байх үед буюу 2012-2015 оны хооронд 137 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулжээ. Өнөөдрийн утааг үүсгэхийн тулд АН-ынхан эрх барьж байх үедээ 137 тэрбумаар агаарын бохирдлыг "бууруулахаар ажилласан" байна. Бас нэг зүйл бол тухайн үед УИХ-ын гишүүн, салбарын сайд хийж явсан эрхмүүд өөрсдийнхөө хариуцлагагүйн “зуд”-ыг бусдаас нэхэж байна. Нэг үгээр тэд эсэргүүцэхийн тулд эсэргүүцэж байна. Утааны асуудлыг улстөржүүлээд УИХ-ыг тараах суурь болгож байгаад Ц.Нямдоржийн хэлдгээр гүн эмгэнэл илэрхийлмээр байна. Огцруулаад, тараагаад шийдчихдэг асуудал байсан бол АН-ынхан үүнийг хамгийн сайн хийх байсан. Гэвч хуулиа баталж, гарах арга замаа тодорхойлж эхлэнгүүт дүр эсгэсэн “эсэргүүцэгчид” дуугаа улам өндөрсгөж байгаа нь сонирхолтой агшин...
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • teneg setguulch 2018-01-13 15:35:10
    hutsvaa tenege setguulch naad man chin ard tumniig yadyyryylj duuslaa, songuuliin morii hotolbortoo neg ch tatvar nemehgui gej baisan
    122.201.21.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2018-01-12 05:53:18
    Татвар шатлалтай байх нь илүү оновчтой дог оо, гэхдээ одоогийн шийдлийн нэг бүр зөв гаргалгаа байгаа даа, дүр эсгээд эсэргүүцэж байгаа нь тодорхойл доо
    49.0.212.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Шаабар 2018-01-12 05:01:50
    Татварын нэмэгдэл арай л дэндүү юм билээ. Хадгаламжийн хүү гэж 21 000 төгрөг оруулаад татвар гээд 21600 төгрөг суутгасан байх юм. Арай л бишээ.
    112.72.2.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-12 03:11:16
    утааг зайлуулах тал дээр сайн ажилласан юм бол 2016 он гэхэд утаанаас уб хот бүрэн ангижрана гээд 2008 элбэгдорж яриад ерөнхийлөгчид сонгогдоо биз дээ
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах
  • ТАТВАР НЭМЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА 2018-01-12 02:57:38
    ТАТВАР НЭМЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-12 02:45:50
    эрдэнээ эхнэрээамиа хорлотол дарамталсан зоригийн хэргийн захиалагч ч айж болзошгуй тэгээд л их урлыг тараах гээд байгаа юм биш уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-12 02:10:29
    Төрийг бусниулж , эдийн засгийг сүйтгэх АН-ын зорилго биелэхийн даваан дээр МАН эдийн засаг сэргээж эхэлсэн нь таалагдахгүй байна аа, АН-ын малнууд зайлаа
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-01-12 14:42:06
      Нам чинь сөнж байна малаа!!! энд АН ямар хамаа байнаа!!!
      103.26.194.254
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-12 01:50:35
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-01-13 12:18:14
      2500000 төг-ийн цалинтай хүн урьдахаасаа 50,000 төгрөг л илүү төлнө шүү дээ, бараг 80% нь 1500000 -аас доош цалинтай шүү, үүнийг битгий улс төржүүлээч,
      66.181.179.135
      Мэдэгдсэн Хариулах
      • Монгол 2018-01-13 13:06:12
        Чи еерийнхее сарын цалингаас бага гээд бгаа 50 мянгыгаа сайн дураараа егчихееч чаддаг юм бол. Яг егех болохоор 20 мянга ч менге шуу
        223.24.183.164
        Мэдэгдсэн Хариулах
      • Монгол 2018-01-13 13:03:54
        Хуцаа. Терийн дампууруулсан хохирлыг иргэд хармаанаасаа телех нь зев уу. 80 хувь нь телдеггуй блаа ч 20хувийнх нь хармааг сэгсэрэх хэрэг бна уу
        223.24.183.164
        Мэдэгдсэн Хариулах