Цахим гэмт хэргийн золиос болохоос сэрэмжлүүлж байна
Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас цахим гэмт хэрэгтэй холбоотой сэрэмжлүүлгийг  гаргажээ.

Сэрэмжлүүлэгт "Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу.

Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна" гэжээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.