Хотын дарга хотын утаанд хамаагүй юу

Улаанбаатарын утаа гамшиг боллоо. Улстөрчид тэр чигээрээ утаагаар “амьсгалж” байна. Утаа ярихгүй улстөрч үлдээгүй гэхэд болно. Маазраад хэлэхэд, Д.Гантулга, Л.Мурат гэдэг хоёр гишүүнээс бусад улстөрчид утаанд анхаарал хандуулж байгаа юм.

Еронхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Засгийн газрын бүх гишүүн утаа ярьж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд үг хэлэхдээ “...Утааг арилгаж чадахгүй бол УИХ-ыг тараах санал гаргана” гэж мэдэгдлээ. Дараахан нь “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинаттай танилцлаа. Тэндээс гаргалгаа бодож байх шиг байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллоор явж танилцав. Бас эрдэмтдийн бүтээсэн технологитой танилцсан. Ингээд Монгол Улсын Засгийн газар утаатай тэмцэх цогц арга хэмжээ авахаар боллоо гэж мэдэгдэв. Эх сурвалжийн хэлэх нь, гурван ч яам утааг арилгах хөтөлбөр боловсруулж байгаа гэсэн. Бас сөрөг хүчин АН-ынхан “... Утааны асуудал шийдэж чадахгүй байгаа УИХ тарах ёстой” гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өгсөн албан шаардлагадаа дурдсан байгаа юм.

Энэ мэтчилэн Монголын улстөрчид "улстөржөөд” ч болов утааг ярьж байна. Харин Улаанбаатар хотын одоогийн дарга Су.Батболдод утаа хамаагүй бололтой. Мань эр “Улаанбаатарын мөнгөн үдэш” зохион байгуулж, газар чөлөөлөлт, цэрэг татлага, дахин төлөвлөлт, НОСК ярьсан шиг сууж байна. Түүний амнаас Улаанбаатарын утаа байтугай “у” үсэг ч унахгүй байгаа юм.

Яг үнэндээ, өнөөдрийн гамшиг болоод байгаа утаа бол нийслэлийн хот төлөвлөлт, газар олголт, бүтээн байгуулалт нь зохион байгуулалтгүй, ар өврийн хаалгаар “тараагдсан”-аас л үүссэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын үе үеийн дарга нарын муугаас, хариуцлагагүйгээс болсон эд. Тэгэхээр утаа бол Улаанбаатарын л асуудал гэдэг нь тодорхой юм.

Уг нь Монгол Улс 1.5 сая км хавтгай дөрвөлжин газар нутагтай. Харин нийслэлийнх ердөө 4704 км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Багануур, Налайх, Баганхангай дүүргүүд ороод шүү. Хэрэв орохгүй бол хариугүй тоо гарна.

Газар нутгийн хэмжээ яриад унасан нь учиртай. Юу гэвэл ийм том газартай Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь хэдхэн ам метр газартай дөрвөн уулын дунд шавчихсан. Үүнийхээ дүнд бий болгосон утаагаа аргалж чадалгүй гамшиг гээд сууж байгаад харамсмаар байгаа юм.

Тамын тогооны үлгэр гээч шиг улс оронд утаанаас өөр асуудалгүй юм шиг Ерөнхийлөгчөөсөө эхлээд нийслэлд амьдардаг бүх хүн утаа ярьж, тэр нь ямар ч дүнгүй байгаа нь бас л эмгэнэлтэй хэрэг.

Харин эрх мэдэл, ажил үүргийн чиг үүрэг нь шууд зориулагдах ёстой Хотын дарга Су.Батболд утааны талаар ам ангайлгүй, сулдаа ганхаж яваа нь хачирхалтай харагдаад байгаа юм. “... Өмнох тавагтай хоолоо л ид” гэдэг шиг Су.Батболд ажлаа сайн хийж, асуудлаа тавиад явбал нийтээрээ утаа ярьж, цаг алдаж суухгүй л байсан биз ээ.

Дахиад хэлэхэд, Монгол Улсад утаанаас өөр шийдэх асуудал өч төчнөөн бий билээ.

Зууны мэдээ
Б.Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зайл 2018-01-12 20:19:47
    Гомо
  • njkh 2018-01-12 07:13:50
    Ер нь албан тушаалд ХҮН томилохдоо технологийн дэвшл-г ойлгож ажил з.б чадамжтай эсэх нөгөө нь хулгайн сэтгэхүйгээс хол бх иргэн-г л дэвшүүлж бмаарсан
    • ҮЗ ҮЗ.  2018-01-12 15:08:36
      өө тийм тийм: технологи сайн ойлгодог хүлээж авдаг амьтан бол ВИРУС. ХОТОО ВИРУСААР УДИРДУУЛААД ҮЗ.
  • зочин 2018-01-12 05:39:11
    Утаанд зориулсан 130 тэрбумыг АН-ынхан үрэн таран хийсэн, 2012-оос 2016 оны хооронд
  •  2018-01-12 05:36:40
    АКВАРУМД АМЬДАРДАГ ГЭСЭЭН. өрөөнд нь орохоор шилэн акварум тэгээд микрофоноор харилцдаг. эскафандартай гадуур явдаг гэсээн. ХӨӨРХИЙ ЗАЙЛУУЛ.
  • Hamaatan chini ! 2018-01-12 04:22:26
    Hamaatai bur hamgiin hamaatai !!!!!
  • zochin 2018-01-12 04:07:33
    Энэ хүнд бол хамаагүй юм байна. Шөнийн гудамж түүний хийсэн хамгийн гоё төсөл гэсэн
  • scsd 2018-01-12 03:01:08
    УТАА ХАМГИЙН АЙМААР...
    • хуульч 2018-01-12 03:15:28
      20 ЖИЛ УТАА ЯРИЛАА ?ЗАДГАЙ ЖОРЛОН, ХОРТОЙ ХОГ, ТООСЖИЛТ ГЭЭД ӨЧ ДӨЧНӨӨН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД УДАМШИЛД НӨЛӨӨЛДӨГ ГАМШИГАА ЯРЬДАГГҮЙ ТОТЬ ШИГ ХҮМҮҮСИХ БАЙХ ЮМ???
  • Su ajlaa hii !  2018-01-12 02:59:03
    Su Batboldoo ajlaa hiigeechee !!!! Ugui bol ogzruulna shuu !!! Buh niiteeree jagsaal zohion baiguulna shuu !! Talbai deer !
  • Бат 2018-01-12 02:57:05
    Хотод амьдарч байгаа өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны төлбөр ав хөдөө орон нутаг бол үгүй энгээд утаа буурна өөр арга байхгүй
    • Баагий 2018-01-12 07:52:25
      Машины яндангийн утаанаас төлбөр авдаг биз дээ? Тэгвэл гнр хороололын яагаад утааны төлбөр авч болохгүй гэж...??? Мөн хөрс бохирдуулсаны хотын иргний төлбөр ав...
      • Баагий 2018-01-12 07:57:28
        Дарга нар яагаад худлаа арьсаа хамгаалаад толгойг илээд утаагүй зуух мэтээр авилгадаад байгаа юм? Хүч хөдөлмөрөөрөө байранд орсон бидний буруу юм уу?
        • Баагий 2018-01-12 08:08:02
          Хөдөлмөрийнхээ хөлсөөр байранд орсон нь хохироод л байх уу? Хөдөлмөр зүгээр сууж байгаад л төр засаг харж үзэхгүй бна гээд алгаа тосоход бгаад өгөөд байх уу???...
    • хуульч 2018-01-12 03:21:28
      20 ЖИЛ МАНАН УТААТАЙ ТЭМЦЛЭЭ ?? ОДОО БИДНИЙГ ГАЛ ТҮЛЭХГҮЙ БАЙГААД ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД ХӨЛДӨЖ МАЖИЙЦААГАА МОНГОЛЧУУДАА ГЭЖ ТӨР ЗАСГААС УРИАЛААД БАЙГАА ЮМ ШИГ...