Зүүнхараад шүлхийн тархалт зогсчээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан гоц халдварт шүлхий өвчний өвчлөл, тархалт бүрэн зогсчээ. Иймд тус сумын гамшгаас хамгаалах штаб энэ сарын 10-ны өдөр хуралдаж, сум дотор төмөр замын хойшоо урагшаа чиглэлд гарах авто машиныг хөдөлгөөнийг зөвхөн зүүн талын төмөр замын гармаар чөлөөтэй нэвтрүүлэх шийдвэрийг гаргажээ.

Мөн хурлаар сумын дотор мөрдөгдөж байсан дугаарын хязгаарлалт хэвээр мөрдөгдөж, сарын тэгш сондгой өдрүүдэд зорчиж байх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн сумын хэмжээнд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй байгаа тул иргэд, ААНБ-ын сумаас гадагш чиглэсэн хөдөлгөөнийг хориглосон хэвээр байгаа ажээ. Хэрвээ сумаас гадагш хөдөлгөөн хийх зайлшгүй тохиолдолд гамшгаас хамгаалах штабын даргаас зөвшөөрөл авч явахыг шаардаж буй юм байна.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.