Таван байршилд агаар маш их бохирдолтой байна
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр яг одоогийн байдлаар нийслэлийн таван байршилд агаар маш их бохирдолтой байна. Тодруулбал, Толгойт, МҮОНРТ, Баруун дөрвөн зам, 100 айл, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой гэж гарчээ.

Харин Нисэх орчимд агаар их бохирдолтой байгаа бол Амгалан, Мишээл экспо, Бөхийн өргөө, Монгол газар, Ургах наран орчимд бага зэргийн бохирдолтой байна.



АЧИ 501-ээс дээш үед удаан хугацаагаар гадаа байвал хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг байна. Иймээс энэ үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Мөн цэвэр агаарт салхинд гарахыг зөвлөж байна. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (авто зам) хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-01-14 06:05:38
    2tanhim hereggyi Erunhiilugchiin zasaglalruu aajmaar duhuj baigaa gej helj blno
    202.179.24.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-13 11:09:52
    еерсдее нуурс тулэхээ хязгаарлаач дээ.Орон сууц зарагдахгуй бна. орон сууцанд ор. еер яалгах гээд бна.
    122.201.21.95
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-01-12 05:32:55
    худлаа гонгинож байхаар дуугүй бай. нүдэнд ил байгаа юмыг өсгөж ирээд л зарлаад мөнгөө тонших гэж л улайран байгаа ма л ууд
    43.242.243.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-12 03:55:44
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах