Хуучин орон сууцны үнэ буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны 2017 оны 12 дугаар сарын үр дүнг  танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн  сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.013 болж суурь үеэс 1.3 хувиар өсчээ. Энэ нь өмнөх сараас 0.22 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,34  хувиар өссөн үзүүлэлт юм. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,164 гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.32 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,75 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,912. Суурь үеэс 8,80 хувийн бууралттай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0,28 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.16 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,013

1,164

0,912

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1,28%

16,38%

-8,80%

Өмнөх сартай харьцуулахад

0,22%

0,32%

-0,28%

Оны эхэнтэй харьцуулахад

0,34%

0,75%

-1,16%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0,34%

0,75%

-1,16%


ОСҮИ-ийг тооцоолохдоо тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4840 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hz 2018-01-12 12:30:07
    ийм балай судалгаагаа зогсоо. хэндч хэрэггүй, ямарч үнэ цэнэгүй, ашиггүй тооцоо хийж орон тоо бөглөх юмдаа
    27.123.212.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-12 05:31:17
    Битгий худлаа хуцаад бай.Хаана байна тэр буусан чинь.Сүүлийн 5 жил л бууж байна,бууж байэа гэж худлаа хуцаад байх юм. Больж үз
    66.181.180.76
    Мэдэгдсэн Хариулах