Мөрийтэй тоглож байсан 100 гаруй хүнийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг хураан авчээ. Мөн  Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан” зөрчлийг илрүүлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байна.

Түүнчлэн тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгажээ.

Дашрамд дурьдахад, Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 83 хувь нь эрэгтэй, үүнээс 18-35 насны залуус 80 гаруй хувийг нь эзэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ylsiig dampyyryylj bna 2018-01-14 16:35:15
    Ulsiin mongoor kazino togloj baigaa hvmvvsiig barij horih heregtei. Ylsiin ih hyrliin gishvvn J.Monhbat tvvnii hvrgen bvgd ylsiin mongoor zygaalj togloj bna
  • С 2018-01-12 08:02:37
    мөнгө нь монголдоо орж байна. Солонгост мөнгө өгдөг дээдсүүдээ яах юм бэ.
  • !!! 2018-01-12 06:20:48
    Moriintei togloomiin gazruudiig shalgahad gemgui ee genet genetiin shalgalt hiij baih heregtei !!!
  • Зочин 2018-01-12 05:42:53
    Монголоо зарж идэж байгаа гадаадад гарч казино тоглож байгаа хүмүүсээ яах вэ.НААД хүмүүс чинт монголдоо,Нөгөө УИХ гишүүдээ яах гэж байна. Ямар арга хэмжээ авч ,...