30 гаруй Монгол хүүхдэд амьдрал бэлэглэсэн Ку Бён Согийг Алтангадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ку Бён Согийг Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагналаа.

Алтангадас одонг ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр гардуулан өгч, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосон юм.

Зарлигт, “Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасугай” гэжээ.

Ку Бён Сог нь 1997 онд Монгол Улсад анх удаа ирж ажилласан үеэсээ хүн амын дунд өвчлөл өндөр байгааг судалж, хүмүүнлэгийн ажлыг санаачлан эхлүүлсэн байна. Улмаар БНСУ-ын Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй 20 жил хамтран ажиллажээ. Нийгэмлэг нь манай улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажилладаг байна.

Ингэхдээ нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг БНСУ-ын эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан байна.

Мөн Эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн ажлыг Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зуунбүрэн сумд, Налайх дүүрэг, Баянзүрх дүүрэгт  зохион байгуулж, 30 гаруй хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулж амьдрал бэлэглэн, 54000 гаруй хүнийг эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд хамруулсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бодол 2018-01-12 11:00:57
    ЕТГ яасан их оронтой юм бэ ардын монго олон сул орон тоог цалинжуулах юм
  • иргэн 2018-01-12 08:40:22
    наранхуугийн эхэд эруул мэндийн гавьяат егдегийн дэргэд нудээ олсон шагнал байна даа