Казах түмний “Бүргэдийн баяр” болно

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг нь Бүргэдийн баяр билээ. Жилд хоёр удаа болдог уг баяр нь хавар Улаанбаатар хотод, намар сүрлэг Алтайн бэлд бүргэдчдийн өлгий нутаг болох Баян-Өлгий аймагт зохион байгуулагддаг.

Энэ жил Бүргэдийн баярыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд нийслэлийн орчим зохион байгуулах аж.

Тус баяр нь тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг.

Мөн уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайн үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг юм.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.