УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт албан тоот илгээв
УИХ-ын дарга М.Энхболд аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэддээ хандан үндэсний цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих уриалга гаргасан билээ.  

Өнөөдөр уг уриалгад дэвшүүлсэн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарт хүсэлт хүргүүлж, албан тоот илгээлээ.

Уг албан тоотод Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын дарга, төрд түмнээ төлөөлж буй түшээгийн хувьд монгол хүний хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний уламжлалт сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн чухал болоод байгааг эш болгон уриалга гаргаснаа мэдэгдэж, энэхүү санаачилгыг дэмжин үндэсний уламжлалт цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшихийг байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдэд хандан уриалж, зарлиг гаргаж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн байна.

Түүнчлэн үйлдвэрлэлийн чанар, стандартыг хангуулах, статистик мэдээлэл, хүний нөөц, тээвэр, ложистик, мэдээллийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрөл, инноваци, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авах саналыг Засгийн газрын тэргүүнд хандан тавьжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-01-15 02:41:51
    Teneg yum uuruul ideh uuhaa l zohitsuul Avilgaa bagasga ajlaa hii
  • Чулуунбаатар 2018-01-14 21:38:52
    Цагаан идээ идэхийг хотын м.энхболд заагаад яах нь в дээ. Хүн идэх уухаа дарга нараар биш. Эмч, Оточоор заалгадаг. Хотынхоо хог, утаа, түгжрээ зэрэгээ яр...
  • Baidi 2018-01-13 04:48:37
    Цагаан идээ зарлигтай зарилаггүй идэхээ мэдэж байгаа утааг яах вэ энэ дээр санаагаа чилээгээч ямар нэг зарлиг гаргахыг хүсээч
  • zochin 2018-01-13 03:23:26
    ene mudak odoo yu yariad baynaa , tsagaan idee idekh zarlig garguulna gene uu? tertey terguy ideed l yawdag ard tumen
  • ZOCNIN  2018-01-13 02:12:25
    omno ni tord suuj gyzeelj suuhdaa ene met yumiig ali ert hiih bsan biz dee.
  • гэдэс 2018-01-12 23:51:15
    сэдэв мудахгүй нь дээ гэдэс гүзээ хярамцаг гээд
  • иргэн 2018-01-12 23:50:12
    Байнга л ярьдаг асуудал. Гэнэт сэрсэн юм уу М.Э-ийн эхнэрийн сургуульд ШУТИС-ийн Хүнсний сургуульд мөнгө хэрэг болоо юу??????
  • gaya 2018-01-12 17:54:37
    Нэг байшинд байрлаж бж бие биеэндээ бичиг илгэ эх шаардлага бна уу? ороод л уулзана биздээ...
  • ыи 2018-01-12 17:17:26
    Зөв л дөө яагаад үгүй гэж мал аж ахуй зөв хөгжил
  •  2018-01-12 15:03:29
    дэмий санаа байна. дэлхийг тойрсон 80 хоног зохиолд гилээрээ наадна гэж гардаг даа_ тэрэн шиг бид ийм хо гоор заалгахгүй шүү.