Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах алба байгуулна
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Оюундарь, Б.Ундармаа, Х.Баделхан, Н.Амарзаяа нар асууж тодруулсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан нар донорын эд эрхтний наймаа бий болох сөрөг гарах явдлыг хуулиар хэрхэн хаасан, ер нь донор болж эд, эрхтнийг авахад ямар нэг үнэ хөлс төлөх эсэхийг лавлаж байсан.
Ажлын хэсгээс хариулснаар, элэг, бөөр зэрэг эд эрхтнээ өгч буй амьд донорууд хүлээн авч буй өвчтөний ах дүү, эцэг эх, ойрын хамаатан саднууд байдаг аж. Харин амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдолд энэ үйл ажиллагааг Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах алба зохион байгуулах аж. Тус алба эс, эд, эрхтэнг бүртгэх, хуваарилах, нийлүүлэх, тээвэрлэх, хадгалах, хянах үүргийг гүйцэтгэх бөгөөд хэн гэдэг амьгүй донороос ямар хүнд эрхтэн шилжүүлэн суулгасан тухай мэдээлэл нууц байх юм байна. Тиймээс үнэ хөлс авах, эд, эрхтэн наймаалах зүйл гарахгүй гэлээ.

Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-01-16 11:27:19
    Donoriin huuliin ajliin hesgiin ahlagchaarn bandaash Gantulga ajillaj bgaa yum bn
  • zocnin  2018-01-15 03:40:38
    bat geh etgeed moljlogiin salhind tolgoigoo ugaalgasan teneg yum daa
  • ZOCNIN  2018-01-14 04:40:26
    mash zow sayhan neg dyy maani elegnii hynd owcnin tusnc elegee soluilax shaardalagatai boljee. tegeed jaahan em taria heregtei bolohod ter ailiin asuudal hynd b...
  • Бат 2018-01-13 04:33:11
    Тэнэгүүд үнэгүй зүйл гэж байх уу тэгвэл үхсэн хойноо ч эрхнээ өгөхгүй байх эрх байна биздээ бас хүчээр авах уу соц сэтгэлгээнээсээ сал