Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич С.Нарангэрэл хүртлээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн болон албаны бусад хүмүүс оролцов.

Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай УИХ-ын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав.

УИХ-ын даргын “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2018 оны УИХ-ын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа.

УИХ-ын дарга М.Энхболд хууль зүйн доктор, профессор, академич С.Нарангэрэлд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж үг хэлсэн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ,  С.Нарангэрэл академич бол 40 гаруй жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж, олон шилдэг бүтээл туурвисан, шилдэг хуульчдыг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан, доктор, профессор, академич хүн юм. Таны туурвисан “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгож байна. Танд бүтээл туурвилын их амжилт, сайн сайхныг хүсье” гэлээ.

Дараа нь академич С.Нарангэрэл үг хэлэхдээ, 1992 оны Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багшийн нэрэмжит шагналыг гарын шавь нь “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээ хүртэж байгаадаа баяртай байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын Тамгын газрын удирдлагуудад энэ нэр хүндтэй шагналыг хүртээхээр шалгаруулсанд талархаж байгаагаа онцлов.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Гавьяат хуульч И.Дашням "Монгол Улсын төр, эрх зүйн түүх" хоёр боть цогц бүтээлээрээ, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан “Эрх зүйн онол” бүтээлээрээ  тус тус хүртэж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-01-15 04:57:02
    Шагналын зорилго нь юу юм бэ, эргэн дурсах юм уу
  • зочин 2018-01-14 05:34:53
    Хөөрхий шагнагдаж байвал юу ч хамаагүй болж дээ.Чимидийн хүү Сайханбилэг,түүний боловсруулсан хууль 2 маш муу байж гэдгийг мэддэггүй юмаа даа.
    • ?! 2018-01-14 10:33:08
      Гавьяат хуульч Б.Чимид гуай ЕС байсан Ч.Сайханбилэгийн аав биш ээ, дурак аа!!!!
  • Зочин 2018-01-14 04:57:04
    Баяр хүргэж эрүүл энх, эрдэм бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.