Шинэ гарьд анхныхаа түрүүг авлаа
Шинэ үндсэн хуулиа баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр боллоо. Барилдаан улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нараар магнайлуулсан 256 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын шинэ гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат үзүүрлэв. 


Их шөвөгт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын начин Б.Сангисүрэн, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгарлаа.

Аймгийн харцага Д.Пүрэвдорж  бяртай, иртэй, одтой барилдаж, аймгийн цолтнуудаас ганцаараа их шөвөгт шалгарсан амжилтыг үзүүлэв.

Тавын даваа

1. у/г Ө.Бат-Орших - а/а Б.Даваа-Очир

2. у/з Б.Пүрэвсайхан - у/н Ш.Шинэбаяр

3. у/х А.Цацабшир - у/н Ч.Цогбаяр

4. у/х Н.Батзаяа - у/н Б.Сангисүрэн

5. у/н Э.Энхбат - а/з Л.Батсайхан

6. у/н Ч.Баянмөнх - а/х Д.Пүрэвдорж

7. у/н Б.Батжаргал - у/н Д.Анар

8. у/н Э.Даш - у/н Ч.Хөхчирэнгэр

Зургаагийн даваа

1. у/г Ө.Бат-Орших - у/н Ч.Цогбаяр

2. у/н Э.Энхбат - у/н Ш.Шинэбаяр

3. у/н Б.Сангисүрэн - у/н Д.Анар

4. у/н Э.Даш - а/х Д.Пүрэвдорж

Долоогийн даваа

1. у/г Ө.Бат-Орших - у/н Б.Сангисүрэн

2. у/н Э.Энхбат - а/х Д.Пүрэвдорж

Наймын даваа

1. у/г Ө.Бат-Орших - у/н Э.Энхбат

           /түрүү/              /үзүүр/

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.