Эко төхөөрөмж утааг багасгана

“Монватт” компанийн оруулж ирсэн шөнийн эрчим хүчийг ашиглан дулаан хуримтлуулж, халаадаг дэвшилтэт технологи бүхий эко “Тулгат” төхөөрөмж хэрэглэгчдийн таашаалд нийцсээр байна.

Энэхүү эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан дулаан хуримтлуулдаг технологийг 1960-аад оны үед бүтээж Германы төв суурин газрын утааг багасгах, цахилгаан станцуудын хэвийн ажиллагааг дээшлүүлэхэд зориулан ашиглаж ирсэн байна. Нүүрсний утаанд байдаг химийн хорт бодис хүнцэл, тугалга, кадлин, никель, кобальт, хром, төмөр, цинк, хийн бохирдуулагч болох нүүрс хүчлийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, карбон бензол, этилийн бензол нь агаарыг бохирдуулдаг.
 
Тиймээс 2014-2016 онд Монгол, Германы компаниуд Улаанбаатар хотын утааг багасгахад хамтран ажиллаж утаа үүсгэж байгаа 194 мянган айлын өвлийн улиралд хэрэглэдэг түлш, өвөлжилтөд хэрхэн бэлдэж байгаа, түүхий нүүрсний зарцуулалт, гэрийн дулааны асуудал, агаарын бохирдлын хэмжээ зэрэгт судалгаа хийж Монголын нөхцөлд тохирсон эко төхөөрөмжийг бүтээсэн байна. Энэ төхөөрөмж нь Улаанбаатар хотын гэр хорооллын 40 мянган монгол айлын утааны асуудлыг шийдэж утааны 27 гаруй хувийг арилгах боломж бүрдүүлж байна. Мөн тухайн айл утааны асуудал, орчин тойрны бохирдол, үнсний асуудлаас бүрэн ангижирна.
 
Мөн сард нүүрс түлээндээ зарцуулдаг 125-130 мянган төгрөгийг 19.500 төгрөг болгон бууруулна. Цаашдаа тухайн өрхөд жил бүр 950.000-1.000.000 төгрөгийн хэмнэлт гарах ажээ. Эко төхөөрөмжийн баталгаат засварын хугацаа хоёр жил, төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 30- 35 жил юм байна.
 
Хэрэв та энэ төхөөрөмжийг авахыг хүсвэл “Монватт” компанийн 80960669, 99965471, 99184285, 11361054, 11360870 дугаарын утсанд холбогдоорой.

Бусдад түгээх
  • gplus