АЙЛЧЛАЛ: Солонгос руу зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар ярилцана
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2018-01-15 09:15:53
    Манай улстөрчид үнэндээ ЯМАР Ч бодлого буурь суурь бхгүй учраас УУЛЗААД далаараа ТАВИУЛЧИХаад бх юм даа
  • яана даа, харамсаж байна 2018-01-15 02:30:12
    МАН ынхан иргэдээ эх орноосоо гаргах л арга хайх юм. ИРГЭДээ ажлын байраар хангаж чадахгүй бусад орноос ажлын байр гуйж явдаг энэ арчаагүй байдлаас гаргах эх ор...
  • Puzda hurelsuh 2018-01-14 17:48:28
    Uls opon muhuj baih cin ugsenii cin solongos. Nasd davarsan nedtiin kompaniudaa bugdiin shorond xi. Neft imporiig neelttri bolgo. Neftiin uildveree bari
  • Gerele 2018-01-14 15:37:38
    Manai darga nar haan c ocson guilga guina manai ard tvmenig ajilaar hangaac geel ogson hvvgvi mongin oorsdo kampinodo oruulal gvice bodohoos durgvi hvrclee
  • Zochin 2018-01-14 15:28:45
    Ailchild n amjilt husie eh orondoo hergtei geree heltsel hiigeed ireerei
  •  2018-01-14 13:43:01
    ингэж доош малтаж байхаар үйлдвэр технологи нэвтрүүлэх тал дээр хамтарч ажиллавал дээр шүү дээ. нефтийн үйлдвэр, ноос угаах, ээрэх үйлдвэр гээд эхлээд хийвэл и...
  • Zochin.  2018-01-14 13:06:07
    Darga nar ulsaa yaduuruulj ard tumnee zovlond ungaj baigaadaa gadaadad ichej uvmaariin. Getel nuur bardam l guilag guij uvahiin. Omnoos n icheed baihad.
  • Иргэн 2018-01-14 11:51:19
    Монголд уйлдвэр барьж залуусаа ажиллуулах хэрэгтэй шуу дээ.Монголдоо баймаар,ажилламаар,даан ч ард тумэн маань ядуусаар байх юм даа.
  • Зизи 2018-01-14 08:57:36
    Шударга л үнэнээ ярих хэрэгтэй. Манай хүн тэд, түүнээс ажиллах хүчний залуучууд тэд, манай залуус ажилд хаана гологдохгүй сайныг танай компаниуд мэднэ.
  • zochin 2018-01-14 07:44:06
    manai eronhii said 30 honog visa gui l bolgoh heregtei
  • Иргэн 2018-01-14 06:14:57
    Ялангуяа зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визгүй 30 хоног зорчдог болгох талаар хэлэлцээрэй. Амжилт.
  • зочин 2018-01-14 05:19:02
    Хүрэлсүх солонгос хэл мэддэгсэн бол монголыг яаж доош хийж байгааг сонсохсон.Монголын өмнөөс ичмээр байна даа.
    • Иргэн 2018-01-14 06:29:18
      Монгол хүн амныхаа билгээр сайн сайхан явах ёстой юм гэнэ лээ. Чи ч нэг залхуу, шуумжлэх дуртай л хүн байна даа. Сайн сайхан талаас нь харж байгаач.