Цэргийн бүртгэлээ амжиж хийлгэхгүй бол торгууль төлнө
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна. Дээрх заасан хугацаанд бүртгэлээ хийлгэхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгуулна.
 

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:

  • Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүргийн/ Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsergiin alba haasan irgen 2018-01-14 13:06:05
    Medeelel hurgesend bayrllaa. Medeegvi yavj bailaa margaash ochij burtguulnee.
  • Бүртгүүлсээн 2018-01-14 09:58:06
    Муу ч гэсэн эх орон минь юм чинь хэрэг гарахад дуудвал үр хойчийнхоо төлөө эргэлзэх хэрэггүй явнаа.миний өвөг дээдэс тэгж байж бидэнд үлдээсэн нутаг.
  • зочин 2018-01-14 05:26:07
    Хэний төлөө юуны төлөө цэргийн албан хаах юм бэ.Би хүүхдүүдээ ийм орны төлөө хаалгахгүйн тулд америкд явуулсан.Монгол баяртай.