УИХ-ын гишүүн бол ард түмний элч...
Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улс орны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байна. Гэвч биднийг төрд төлөөлөн суугаа эрхэм гишүүд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг эрхэмлэн, хэн нэгний суудалд нь үлдээх эсэх асуудал хэлэлцэх үеэр ирц бүрдүүлэгч, кноп дарагчийн үүрэг гүйцэтгэсээр байгааг юу гэж тайлбарламаар юм дээ.

Тодруулбал, УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласнаас хойш танхим дүүргэж үзээгүй эрхэм гишүүд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт  суудлаа бүрэн эзлэв. УИХ-ын дарга чуулган эхлэх бүрт л гишүүдийн ирцийг бүрдүүлэхээр элдэв төрөл бүрийн арга хэрэглэж суугаа харагддаг. Харин өнгөрсөн долоо хоногт эрхэм гишүүд УИХ-ын даргын урилгагүйгээр чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирсэн нь энэ. Тэдний ийнхүү “элэг бүтэн” цугларсан нь ч шалгаантай. Энэ нь “давхар дээл” тайлах хуулийн төслийг буцаах гээд хэлчихвэл буруудахгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураахад нийт 74 гишүүнээс 39 нь татгалзсанаар "Хуулийн төслийг батлах шаардлагагүй" гэж үзэн, хууль санаачлагчид нь буцаасан.
Гэсэн ч дараагийн асуудал хэлэлцэх болоход Засгийн газрын танхимын гишүүдээс 17 нь чуулганы хуралдаанд оролцож байснаас хоёрхон сайд нь танхимд үлдэв. Эндээс харахад тэд ирц бүрдүүлэгч, кноп дарагчийн үүрэгтэй гүйцэтгэхэр ирсэн нь тодорхой болж байгаа юм.

УИХ-ын дарга ч дахин ирц бүрдүүлэхийг шаардах ажилдаа орлоо. Үүнтэй зэрэгцэн дээлээ давхарласан сайд нар ч дараагийн ажилдаа “түүртэн” Төрийн ордноос гарч одов. Нэг ёсондоо хоёр дахь удаагаа бараг л ангиараа цугларсан нь хэдхэн минутын үзэгдэл болон хувирсан нь энэ. Тэд өөрсдийн эрх ашгийг хөндсөн санал хураалтад маш идэвхтэй оролцож, кнопчны үүргээ гүйцэтгээд алга болж өглөө. Гэсэн чуулганы хуралдаанд суугаагүйн төлөө тэдэнд хүлээлгэх хариуцлага байхгүй. Ажилдаа ирэхгүй байсан ч цалингаа авч, мөнгөн урамшуулалаа хүртэж байна.

Уг нь бол тэд хууль санаачилж, батлах үүрэгтэй. Ард иргэд тэднийг өөрсдийнх нь төлөө ажиллаж, амьдралд хэрэгтэй хууль тогтоомж гаргаарай хэмээн парламентад илгээсэн. Харин эрхэм төрийн түшээд энэ үүргээ “мартсан” бололтой юм. Энэ үг 17 сайд нарт бүр ч илүү хамааралтай.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга 2014-05-15 01:36:02
    Монгол улсын өнөөгийн их хурлын гишүүд үнэхээр хоосон толгойтой хов живд дурлагч чавганц нараас өөрцгүй этгээдүүд Их хурлын нэгдсэн хурал дээр хэлж байгаа үгийг нь сайн тунгаагаад үз дээ. Үнэхээр улс орон хүн зондоо хандсан сэтгэл гүй наад захын мэддэг ю
    202.170.67.19
    Мэдэгдсэн Хариулах