Булган аймагт шүлхий илэрчээ

Булган аймгийн Рашаант сумын хоёр, гуравдугаар багийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Өвчний голомт илэрсний дагуу тус сумын Засаг даргын нэгдүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар цээрийн дэглэм тогтоож,  сумын хэмжээний бүхий л хөдөлгөөнийг хориглосон байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн 13 өрхийн 81 үхэр тус өвчнөөр халдварлажээ. Аймгийн Онцгой байдлын газраас долоон албан хаагч, хоёр автомашинтай очиж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа аж.

Орхон, Хишиг-Өндөр сумаас тус бүр гурван дүйцүүлэх цэргийн албан хаагч, Рашаант сумаас дөрвөн иргэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Музейгээс тус бүр нэг фургон автомашиныг дайчлан тус өвчний голомтод ажиллаж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-01-15 08:22:31
    эруулжуулж дийлэхгуй юм бол энэ олон малаар яах вэ хэтруу улс зохицуулж нэг хэсгийг нь худалдаж аваад нэгдэл шиг ажиллаад узээч компаниуд малтай болохш
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах