Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ

Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг 2017 оны эцсийн байдлаар танилцууллаа.

Танилцуулгад дурьдсанаар Монгол Улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болжээ. Энэ нь өмнөх оноос 59.8 мянган хүнээр буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 75,734 хүүхэд төрсөн байна. Үүний 74,328 буюу 98.1 хувь нь Монгол Улсад, 1,406 буюу 1.9 хувь нь гадаадад төржээ. 2017 онд төрсөн хүүхэд өмнөх оноос 3,648-аар, нас барсан хүн 340-өөр тус тус буурчээ гэж статистикийн тайланд дурджээ.

Дашрамд мэдээлэхэд, одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сард Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч байсан билээ.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин88 2018-01-16 15:35:10
    6 жилийн дараа 4сая дахь иргэнээ өлгийдөж авнаа .
    182.160.36.134
    Мэдэгдсэн Хариулах
    • dimash 2018-01-17 17:05:18
      harin th
      58.123.139.61
      Мэдэгдсэн Хариулах
  • Б 2018-01-16 13:35:15
    Энэ хурдаараа 20 жилийн дараа 4 саяулаа болох юм бн
    66.181.161.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорнод Хэрлэн сум 7 баг 2018-01-16 08:36:53
    Монголын үрс улам олон болтугай
    66.181.180.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Самбуу 2018-01-16 08:35:45
    Дундаж амьдралтай гэр бүлийн төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд арай илүү дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.Маш ядуу хүмүүсийн хүүхдүүд олноор төрөхөд гэмт хэрэг өснө
    103.212.117.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-16 04:58:39
    Сайхан л мэдээ байна гэхдээ хичнээн нь гадаадад амьдардаг бол миний ах дүү нараас л Шевед Франц Турк Солонгос-д байгаа олон жил болсон ирэх л байх
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • dimash 2018-01-17 17:06:14
      gadaadad garsnuud n urvachihsan irehgui
      58.123.139.61
      Мэдэгдсэн Хариулах