Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Ажлын хэсэг хуралдан хуулийн төслүүдийн зарим зүйл заалтыг дахин боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсан.

Тухайлбал, Зохицуулах албаны эрх, үүргийг тодорхой болгосон байна. Тус алба эс, эд, эрхтний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, тандалт хийх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах бөгөөд донорын эс, эд, эрхтнийг бүртгэх, сонгох, нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан заавар, журмын дагуу гүйцэтгэх юм байна.

 Мөн донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болсон реципиентийг хүлээх жагсаалтад бүртгэх, хяналт тавих, донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах үүрэгтэй байхаар төсөлд тусгажээ.

Хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжлээ. 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зак 2018-01-17 10:48:14
    Сара сайдаа наад хүчиндэгчтэйгээ зөвлөлдөөд хэрэггүй ээ. Наадах чинь өөрийг чинь хүчиндчих юмсан гэж бодож байгаа шүү
  • Галдан Бошигт 2018-01-16 10:16:16
    Энэ Сарантуяа сэтгүүлч хүн байж, эмч нарын сайд гэж олон нийтэд зарлагдахаасаа ичдэггүй юм байх даа,Ардын нам ичгүүр сонжуургүй томилгоо хийх юм даа.