Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо буурчээ

Үндэсний Статистикийн хорооноос гаргасан нийгмийн зарим үзүүлэлтийн судалгааны дүнг танилцуулж байна.
 

Улсын хэмжээнд 36.7 мянган өнчин хүүхэд байна




Монгол Улсын хэмжээнд 2017 онд 36.7 мянган өнчин хүүхэд байна. Үүнээс 3.4 мянга нь бүтэн өнчин хүүхэд, 33.3 мянга (90.8%) нь хагас өнчин хүүхэд байгаа юм. Өмнөх оноос бүтэн өнчин хүүхэд 169-өөр, хагас өнчин хүүхэд 361-ээр тус тус буурчээ. Нийт өнчин хүүхдийн
 
  • 3.8 мянга нь 0-4 насны,
  • 8.6 мянга нь 5-9 насны,
  • 11.5  мянга нь 10-14 насны,
  • 4.4 мянга нь 15 насны,
  • 4.2 мянга нь 16 насны,
  • 4.1  мянга нь 17 насны хүүхэд байна.
 

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 74.5 хувиар өсчээ



Зам тээврийн осолд өртсөн хүүхэд 2017 онд 474 болж, өмнөх оноос 161 (51.4%)-ээр, садар самуун, хүчирхийлэлд өртсөн хүүхэд 288 болж, 123 (74.5%)-аар өссөн байна. Харин ахуйн осолд өртсөн хүүхэд 298 болж, өмнөх оноос зургаагаар, байгалийн гамшигт өртсөн хүүхэд 33 болж 35 (51.5%)-аар, амиа хорлох оролдлого хийсэн хүүхэд 19 болж есөөр тус тус буурчээ.
 

Өрх толгойлсон 20.6 мянган эцэг байна

 

 
Өрх толгойлсон эх 2017 онд 76.9 мянга болж, өмнөх оноос 824-өөр буурчээ. Харин өрх толгойлсон эцэг 20.6 мянга болж өмнөх оноос 54-өөр өссөн байна. Өрх толгойлсон эхчүүдийн:
 
  • 44.6 мянга нь 3 хүртэлх,
  • 25.8 мянга нь 3-5 хүртэлх,
  • 6.5 мянга нь 6 ба түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.


Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо буурчээ




Зургаа ба түүнээс дээш гишүүнтэй өрх улсын хэмжээнд 2017 онд 97.9 мянга болж, өмнөх оноос 12224-аар, ганцбиеэрээ амьдарч буй өндөр настай хүн 37.9 мянга болж, өмнөх оноос 3832-оор тус тус өсчээ.

Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүний 10.2 мянга нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд, 27.7 мянга нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна. Харин 18 хүртэлх насны дөрөв, түүнээс дээш хүүхэдтэй өрх 36.1 мянга болж, өмнөх оноос 631 өрхөөр буурчээ.
 

Хөгжлийн бэрхшээлтэй 103.6 мянган иргэн байна
 



 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2017 онд 103.6 мянга болж, өмнөх оноос 2637-оор өсчээ. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэний 44.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 42.8 хувь нь төрөлхийн, 57.2 хувь нь олдмол, үүнээс 75.5 хувь нь ердийн өвчнөөс, 8.6 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөс, 3.6 хувь нь зам тээврийн ослоос, 9.9 хувь нь ахуйн ослоос, 2.5 хувь нь үйлдвэрлэлийн ослын шалтгаантай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 20.7  мянга нь хөдөлгөөний, 19.7  мянга нь сэтгэцийн, 11.1  мянга нь харах эрхтний, 8.6 мянга нь сонсголын, 7.8 мянга нь хавсарсан, 4.2  мянга нь ярианы, 31.5 мянга нь хөгжлийн бусад хэлбэрийн бэрхшээлтэй байна.
 
Эх сурвалж: ҮСХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • adya 2018-09-17 06:11:09
    Буурсан гэдэг чинь нас баралт шүү дээ. Хавдар болон бусад өвчнөөр нас барж байна. Дамаа өндөр настангууд их байнаа. Өрх толгойлсон эмэгтэйчүүд их залуужиж бна ...
    202.9.42.161
    Мэдэгдсэн Хариулах
  • tsbja 2018-01-16 14:44:43
    hen sain ajlaad buuraa we
    103.26.194.69
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-16 11:31:56
    хятадуудтай нэг хэсэг нь суусан юм болов уу яагаад буурсан юм бол монголд хамгийн худлаа тоо статистик мэдээ байдаг гэж унэн байх шуу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорнод Хэрлэн сум 7 баг 2018-01-16 08:29:43
    Дээрх 2 залуугийн Буян заяа нь дэлгэрч урт насалж удаан жаргаарай
    66.181.180.227
    Мэдэгдсэн Хариулах