МСҮТ-д суралцагчдын тоо буурчээ
Үндэсний статистикийн хороо(ҮСХ)-ноос гаргасан Монгол Улсын боловсролын салбарын статистик мэдээллийг танилцуулж байна.
ҮСХ-ноос мэдээлснээр бүх шатны сургуульд суралцагчид 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд нэг саяд хүрчээ.  Энэ нь өмнөх оноос 27.9  мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 1416 цэцэрлэгт 256.7 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь өмнөх оноос цэцэрлэгийн тоо 62, хүүхдийн тоо 13.3 мянгаар нэмэгджээ.

Ерөнхий боловсролын 798 сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 572.8 мянган сурагч өдрөөр суралцаж байна. Энэ нь өмнөх оноос сургуулийн тоо 20, суралцагчид 20.8 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт суралцагчдын 309.4  мянга нь 1-5 дугаар ангид, 176.2 мянга нь 6-9 дүгээр ангид, 87.2 (15.2%) мянга нь 10-12 дугаар ангид суралцаж байна.




2017-2018 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл (МСҮТ)-ийн 83 төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт МСҮТ-ийн 49 нь бие даасан, 19 нь коллежийн, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяа байна. МСҮТ-д 2017-2018 оны хичээлийн жилд 35.8 мянган суралцагчид суралцаж байгаа нь өмнөх оноос 4.3 мянгаар буурчээ.

2017-2018 оны хичээлийн жилд нийт 96 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 18 нь төрийн өмчийн, 75 нь төрийн бус өмчийн, гурав нь гадаадын их сургуулийн салбар байна. Улаанбаатар хотод 89, хөдөө орон нутагт 7 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна.

Их, дээд сургууль, коллежид 155.2 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх оноос 1.9  мянгаар буурчээ. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 130.5 мянга нь бакалаврын түвшний сургалтад хамрагдаж байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хм 2018-01-17 07:55:19
    МСҮТ, коллежээ сайн дэмжээчээ. Дээрээс нь ямар ч мэргэжлийн ажлын байр яг үнэндээ цөөхөн байна шд. Ихэнхи нь хувиараа юм хийсэн нэртэй, наймаа худалдаа хийнэ
  • Uildev xeregtei 2018-01-16 12:47:57
    Ajliin bair baixgui bxad cen surax ve dee tend. Ajliin bair, uilderuud olnoor baiguulaachee. Ajil xiimer bna shte. Bar rstaranaas uur ajliin bair alga.
  • Зочин 2018-01-16 12:42:19
    Наад бизнес хийж байгаа сургуулиа хурдан хаагаач ээ. Түмний хүүхдүүд хохирч дууслаа
  • иргэн 2018-01-16 11:35:42
    96 их дээд сургууль энэ бол гажиг бас уунээс дутахгуй олон телевизтэй гэж байгаа биз одоо монголд малын эмч л хэрэгтэй бна мен инженерууд улс орныг инженерууд л...
  • Доржготов 2018-01-16 09:57:32
    Герман шиг эхлээд МСҮТ-д 2 жил сураад дараа нь их дээд сургуульд 2-3жил суралцаж төгссөн хүнийг аж ахуй эрхлэгч, компанийн захирал болохыг дэмждэг байх хэрэгтэ...