АЙЛЧЛАЛ: 700 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай”, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай” хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

 БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна.

Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-01-17 14:17:39
    Баахан худлаа шааж гуйлга гуйгаад их юм хийсэн дүр эсгэнэ, түүнээ "УТАА" гэж хувааж тоншино. Хүрэлсүх Зандан нар нөгөө их мөрийтэй тоглоомоороо тоглоо л биз д...
    103.26.193.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд 2018-01-17 11:41:29
    Мөнгө зээлүүлэх арга бн уу гээд л удаахгүй эргүүлээд өгчих өө нтр гээ л гуйдаг байхдаа. Хөөрхий. Шившигтэй ч монгол юмаа
    66.181.160.78
    Мэдэгдсэн Хариулах
  • 6312 2018-01-17 10:06:26
    uruu yaya gej bn gd bas nemj ur nemchixlee utaag chin mungu zaraxgui alga bolgoj bolno
    202.179.24.253
    Мэдэгдсэн Хариулах
  • 47 2018-01-17 02:38:05
    Өр ширээ нэмэгдүүлнэ гэдэг тийм ч их баяртай мэдээ биш л байна даа! Гэвч яая гэхэв, модоо барьсан айл, хүнээс гуйхаас өөр яахав!!!
    66.181.176.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-01-17 02:30:33
    EC-aa jaxan nambatai bgaach de. Uchirgui ineed aldsan, chixer xarsan xuuxed shig l bx yum.
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах