Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...
Киног амилуулж, бодит болгодог хамгийн чухал зүйл бол яахын аргагүй хөгжим билээ. Хөгжимгүй кино гэвэл зүрх сэтгэлгүй хүнтэй адил гэх нэгэн бий. Тэгвэл кино сонирхогч та биднийг тухайн цаг үедээ байлдан дагуулж байсан уянгын, романтик, адал явдалт, инээдмийн гээд олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх гэнэ. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Моvie Swing тоглолт 2018 оны 01-р сарын 19-нд 19:00 цагт тоглогдоно.
 
Тоглолтод Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар киноны хөгжим, дуунуудыг үзэгч сонсогчдодоо толилуулах юм
 
Тоглолтын тасалбар Филармонийн касс, онлайн худалдааны https://www.ticket.mn/event/date/981/ сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800 үнэгүй хүргэн өгч байна. Тасалбарын үнэ 25,000₮ байх ба Юнителын хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn болон 70118012, 99925074-с лавлана уу.
 
Та бүхнийг киноны хөгжмийн ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.