“Ботокс” тариа гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэйг анхаарууллаа
Мэргэжлийн хяналтын байгууллагад гоо сайхны тарилга, ботокстой/нейротоксин/ холбоотой гомдлууд цөөнгүй иржээ. Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтаар БНСУ-ын иргэн Curer компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирж, худалдаалж байсан нь нотлох баримтаар тогтоогджээ. Мөн шалгалтын явцад арьс гоо заслын Нандин гоо эмнэлэг 70 ширхэгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байгаа аж.

Иймд иргэдийг гоо сайхны тарилга, гоо сайхны ажилбаруудыг зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлэгүүдэд хийлгэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. Дээрх бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэх, халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөнөөс халдвар авах магадлалтай байдаг аж. Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Тус бүтээгдэхүүнийг 5-15 С°-т хадгалдаг, доргилт хөдөлгөөнд мэдрэг ба хадгалалтын горим зөрчигдвөл эмчилгээний үйлчилгээгүй болдог тул чанарын баталгаатай ботоксийг эмчилгээнд хэрэглэхийг анхааруулж байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-01-17 23:51:02
    БОТОКС ХАР ТАМХИ ГЭСЭН ҮГ. ХЭРЭГЛЭХГҮЙ Л БОЛ АРЬС УЛАМ УНЖИНА. ХЭРЭГЛЭГЛЭЭД Л ХЭРЭГЛҮҮЛЖ БАЙГАА ХҮНЭЭ ОРЛОГОЖУУЛДАГ ЭД.
    139.5.217.101
    Мэдэгдсэн Хариулах