Цэргийн бүртгэлээ амжиж хийлгэхгүй бол торгууль төлнө

Цэргийн үүрэгтний бүртгэлийг энэ сарын 04-20-ний өдрийг дуустал ажлын өдөр 08.30-19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд хорооны Засаг даргын ажлын байранд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэл нь 17 хоногийн хугацаатай явагддаг. Бүртгэлийн ажил энэ сарын 17-ны өдрийн мэдээгээр  80.7 хувьтай байна. Дүүрэг бүрээр гаргавал: /Хувиар/

Дүүрэг

БГД

БЗД

СБД

СХД

ХУД

ЧД

НД

БНД

БХД

Хувь

77,4

82,6

76,7

77,8

83,1

79,8

80,9

87,3

80,7

Үлдсэн хугацаанд цэргийн бүртгэлдээ бүртгүүлж, иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү. Заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай Монгол Улсын хуулийн 15.17 дугаар зүйлийн дагуу 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.