М.Оюунчимэг: Хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох бололцоо байгаа юу
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хадгаламжийн даатгалын корпорацийн эдийн засгийн нөлөөллийг улам сайжруулах шаардлагатай. Хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосноор зээлийн хүү буурна. Тэгэхээр хуульд энэ талаар тусгах боломжтой юу" гэсэн асуултал хариулт авахыг хүслээ.

Үүнд ажлын хэсгээс "Өндөр хүүтэй хадгаламжийн тухайд хуульд  банкны байдал хүндрээд харилцагчийн хадгаламжийг олгох шаардлага гарах юм бол тухайн банкыг хүндрүүлэхэд оролцсон этгээдийн харилцах хадгаламжийн нөхөн олгохгүй байх заалт оруулсан" гэсэн хариултыг өглөө.

П.ГОО
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2018-01-19 05:55:06
    УИХ-ын гишүүн болохоор л цэцэн мэргэн болдог биш шүү дээ. Эдийн засагчдаасаа асуугаач.
  • иргэн 2018-01-19 01:26:47
    Энэ хүн өөрөө 900 сая төгрөгийн хадгаламжтай гэж ХӨМ-тээ бичсэн байсан шд. Энгийн нэг сэтгүүлч л хүн шүү дээ, элдэв бизнес хийдэг гэж сонсоогүй.
  • за нэр оруулах юм байна 2018-01-19 00:04:47
    Хадгалмжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоолдоо тэгээд. Долларын хүүтэй ижил болго. Тэгээд яана гэж? Бүх хүн төгрөгөө доллар болгоно. Ханш нь магадгүй 10000
  • иргэн болд оо 2018-01-18 16:45:45
    хадгаламжийн хүүгийн өөрчлөлт оруулж гадаадад байгаа хөрөнгөө татаж эх оронд нь ирүүлээчээ дүнхүү нар аа
  • ? 2018-01-18 12:44:57
    Энэ хүүхэн хадгаламжийн хүүд хязгаар тогтоож яах гээд байгаа юм бэ? Гадаадын банкинд хадгаламжтай юм байлгүй дээ!