Энэ онд нээлтээ хийх Монгол кинонууд
Нэгэн үе уналтанд ороод байсан Монголын кино урлагын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, олон шинэ бүтээлүүд төрсөөр байгаа билээ. Өнгөрсөн онд гэхэд л “Зүрхний хилэн”, “Илд цэцэг”, ”Гурван найз”,”Хоёр ертөнц”, ”Приусны босс”, “Сайн аав” зэрэг 30 орчим бүрэн хэмжээний уран сайхны кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон гэх албан бус мэдээлэл байна.
 
Тэгвэл энэ онд ч мөн адил нилээдгүй олон Монгол кино нээлтээ хийх бололтой. Тухайлбал, он гарсаар “Х-ТҮЦ” продакшны “Солиот эх”, “Захиалгат инээд” продакшны “Ах дүү гурав” кино нээлтээ хийгээд байгаа юм.  Мөн ойрын хугацаанд болон энэ жилдээ багтаж нээлтээ хийхээр товоо зарласан олон кино байна.
 
Ингээд энэ онд нээлтээ хийхээр зэхээд байгаа шинэхэн бүтээлүүдийг танилцуулья.
 

ОРИЛООН



 

Нээлт: 2018.01.19-нөөс бүх кино театруудаар
Найруулагч: Б.Бат-Эрдэнэ, С.Батзориг
Зохиолч: Ц.Ууганбаяр
Төрөл: Аймшиг
Насны ангилал: 13+
Үргэлжлэх хугацаа: 85 минут

Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Кино цамхаг” студийн ээлжит уран бүтээл болох “Орилоон” нэртэй нийт гурван бүлгээс бүрдсэн бүрэн хэмжээний аймшгийн уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ. Аймшиг, адал явдал хосолсон энэхүү кино нь үзэгч таныг гурван өөр ертөнц, өнгө төрх, үйл явдал дунд аялуулах болно.
 

ХАВЦАЛД

 

 
Нээлт: 2018.01.19
Төрөл: Адал явдал
Найруулагч: Б.Чинзоригт
Зохиолч: Б.Чинзоригт, Т.Төмөр-Очир
Гол дүр: Э.Мөнхтөр, Н. Мөнхсоёл, Э. Чинзориг,
Насны ангилал: 6+
Үргэлжлэх хугацаа: 85 минут

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Нисдэг тэрэгний нислэгийн баг томилолт аван аян замд гарна, хүрэх газраа хүрэлгүй үл мэдэгдэх хадан хавцалд нисдэг тэрэг осолдсоноор  адал явдал эхэлнэ. Байгалийн хүнд хэцүү байдал, үл мэдэгдэх хадан хавцалд юу болохыг хэн ч таашгүй… Учир битүүлэг хадан хавцалд нууцлаг зүйлүүдтэй нүүр тулгарсанаа багийн гишүүд хэрхэн мэдэх билээ. Энэхүү нууцыг  “Хавцалд” адал явдалт уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.
 

БУМЕРАНГ



 

Нээлт: 2018.01.26-наас бүх кино театруудаар
Төрөл: Триллер
Найруулагч: Б.Ганболд Б.Чингүүн П.Дэлгэрбаяр Ч.Ганзориг Ш.Доржсүрэн Ч. Батбаяр
Насны ангилал: +16
Үргэлжлэх хугацаа: 110 минут

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэгтэй агаар нэгэн адил бидний бодож, ярьж эсвэл хийсэн бүхэн эргэн ирдэг. Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй. Амьдралын хууль гэгддэг үйлийн үр сэдвээр зургаан найруулагч жанраа сугалан тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэг цогц бүтээл дор нэгдсэн юм. Найруулагч Ч.Батбаяр /био/, Б.Ганболд / эротик/, Ч.Ганзориг /романс/, Ш.Доржсүрэн /комеди/, П.Дэлгэрбаяр /драм/, Б.Чингүүн /триллер/
 

ГОВИЙН ДОМОГ



 

Нээлт: 2018 оны нэгдүгээр сард
Найруулагч: Ц.Даваажаргал
Төрөл: Түүхэн
Гол дүр: Эдуард Ондар, С.Лхагвасүрэн, О.Амгаланбаатар, Ч.Очгэрэл, И.Одончимэг 

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Зарим талаараа Содура киноны шинэ хувилбар гэж үзэх тал бий. Зургийн даргын сонирхолтой шийдлүүдийг танилцуулгаас үзэж болно. Ихэнх зургийг тал, хээр, тулааны нөхцөлд авагдаж, өрнөлүүд уйдаана гэх ойлголт байхгүй. Энэхүү кино нь монголчуудын өв соёл болсон морин хуурыг тодотгох, сурталчлах зорилготой юм. 

Уг киноны нээлтийг 2018 оны нэгдүгээр сард багтааж хийнэ хэмээн “UBS” телевизийн Ерөнхий захирал Х.Балхжав өнгөрсөн оны 10 дугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
 

UB SQUAD
 


 
Нээлт: 2018.02.09
Төрөл: Dance comedy
Найруулагч: Ш.Батсуурь
Гол дүр: М.Халиун, Б.Тэмүүлэн

Дэлгэрэнгүй мэдээлэл:
 
“Blue Flug” энтертайнмэнт, “Public Artist”, “Suuri” продакшны хамтын бүтээл “UB SQUAD” бүрэн хэмжээний уран сайхны кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ. Уг киноны гол дүрд Авъяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогчид болох бүжигчин М.Халиун, Б.Тэмүүлэн нар тоглосон байна.
 

 МАШ НУУЦ 2: БАЙТАГ БОГД МУСК


 
Нээлт: 2018 оны гуравдугаар сард
Найруулагч: О.Бат-Өлзий
Төрөл: Адал явдал 

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Одоогоос гурван жилийн өмнө дэлгэцийн бүтээл болж, үзэгчдэд хүрсэн “Маш нууц” уран сайхны киноны хоёрдугаар анги энэ хавар нээлтээ хийх гэж байна. Тус киноны нэгдүгээр ангид хуучин цагийн улсын төв архивт ч байдаггүй, хав дарагдан нууцлагдсан 1970-аад оны барилгын цэргийн ангид болсон цэргүүдийн бослогын үнэн түүхийг харуулдаг.

Харин “Маш нууц-2” кино нь 1950 оны үйл явдлыг харуулах юм байна. Үйл явдлын хэсгээс товчхон дурдвал БНМАУ-ын баруун хилийн дагуух бүс  нутагт Хятадын Дундад иргэн улсын Гоминданы цэргийн  халдлага тасралтгүй үргэлжилж байсан үед эх орныхоо дархан хэлийг амиараа хамгаалсан  10 баатар хилчний тухай өгүүлэх юм. 

 

"АМЬДРАЛ" -  ЛАРЬДМА 2




Нээлт: 2018.03.02-ноос бүх кино театруудаар
Найруулагч: Ж.Сэнгэдорж
Гол дүр: Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх “Ларьдма” киноны хоёрдугаар анги үзэгчдийн хүртээл болох гэж байна. Киноны зураг авалт  өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогоор дуу оруулалт, эвлүүлгийн шатандаа явж байгаа аж.

Энэхүү кино нь амьдралд ухаарал, болгоомжлол хэзээ ч илүүдэхгүй, мөн хар гэдэг зүйл хайрыг хэрхэн үгүй болгож байгааг ойлгож  ухаараасай гэдгийг үзэгч олонд ойлгуулсан нь уг киноны зорилго  юм гэж  жүжигчин Б.Навчаа хэлж байсан удаатай.
 

ЧИНГИС ХААН
 


 
Нээлт: 2018 оны эхний улиралд
Төрөл: Хүүхэлдэй

Дэлгэрэнгүй мэдээлэл:
 
"Монголын Нууц Товчоо"-оос сэдэвлэн бүтээсэн "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног "Ocean Pictures” компанийн хамт олон дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийжээ. Энэхүү анимэйшнийг хийхэд гадны улс орнуудын олон анимэйшний мэргэжилтэнгүүд ирж зөвлөгөө өгч ажилласнаараа онцлог төдийгүй дэлхийд алдартай "Walt Disney" компаний формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн юм  байна.
 
Ямартай ч зургаан жилийн хугацаа зарцуулж байгаа энэ бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.
 

 АЛТАН ӨНДӨГ



 

Нээлт: 2018 оны гуравдугаар сард
Найруулагч: И.Одончимэг
Төрөл: Инээдэм

Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Х-ТҮЦ” продакшны дэлгэцийн ээлжит уран бүтээл болох "Алтан Өндөг" кино энэ хавар нээлтээ хийнэ. Энэхүү киноны зураг авалт гурван жилийн өмнө Өвөрмонголд хийгдсэн хэдий ч дэлгэцнээ гаралгүй өдийг хүрсэн байна. Кинонд чухам ямар үйл явдал гарах нь тодорхой бус байгаа юм.
 

ҮҮЛЭН ХЭЭТЭЙ ОРЧЛОН



Нээлт: 2018 он
Найруулагч: Г.Бадамрагчаа
Зохиолч: П.Шүүдэрцэцэг
Гол дүр: Р.Анхням

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Гурван жилийн өмнө уншигчдын гарт хүрч бестселлер ном болж байсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” роман дэлгэцийн бүтээл болох гэж байна. Олны хайртай жүжигчин, ихэнхдээ эерэг дүрд сонгогддог Р.Анхнямын хувьд уг кинонд ад чөтгөрийн дүрд тоглох юм байна. Тэрбээр "Чонон сүлд" - ээс хойш Монголын нэг ангит кинонд анх удаа гол дүр бүтээж буй нь энэ юм.
 

БАЯРЛАЛАА ААВ АА

 


Нээлт: 2018 он
Гол дүр: Ц.Энхжин
Студи: Событ продакшн  
 

М.О.О.Ж.
 


Нээлт: 2018 он
Төрөл: Инээдэм
Гол дүр: А.Хишигдалай, Б.Баттөр

Дэлгэрэнгүй мэдээлэл:
 
Дуучин А.Хишигдалай, Ангууч хочтой Б.Баттөр нарын гол дүрд нь тоглосон М.О.О.Ж. УСК тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тэдний хувьд мэргэжлийн жүжигчид биш ч гэлээ өмнө нь хэд хэдэн кинонд тоглож байсан туршлагатай.
 

ТАКСИ 2
 


 
Нээлт: 2018 он
Төрөл: Инээдэм
Найруулагч: Г.Дарханбат, Г.Дарханбаяр
Гол дүр: С.Баттулга, А.Өнөржаргал

Дэлгэрэнгүй мэдээлэл:
 
Twins Film-ийн бүтээл "Такси" киноны хоёрдугаар анги үзэгчдийн хүртээл болох гэж байна. Киноны зураг авалт өнгөрсөн оны 11 дүгээр сард дууссан бөгөөд одоогоор эвлүүлгийн шатандаа явж байгаа аж.
 

ХИЙ МОРЬ




Нээлт: 2018 он
Найруулагч: Г.Эрдэнэбилэг
Төрөл: Түүхэн
Гол дүр:  Эби буюу Г.Эрдэнэбилэг, Alexa Khan

Дэлгэрэнгүй мэдээлэл:
 
Номаадия пикчерс, Гурван дөл пикчерс нарын хамтын бүтээл "Хий Морь" уран сайхны кино энэ онд нээлтээ хийнэ. Уг киног зохиолч Ч.Лхамсүрэнгийн "Хүрэн морь" найраглалаас сэдэвлэн бүтээж буй юм байна.
 

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2: ЯРИГДААГҮЙ ТҮҮХ
 


 
Нээлт: 2018 он
Найруулагч:
Г.Баян
Гол дүр: Б.Амарсайхан

Дэлгэрэнгүй мэдээлэл:
 
90 саяын Гансүх гэх хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн "БОДЛЫН ХУЛГАЙЧ" кино 2011 онд үзэгчдэд хүрч байсан. Wisdom кино продакшны бүтээл, Б.Амарсайханы гол дүрд нь тоглосон уг кино Г.Баянгийн найруулгаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй асуудалд орсоноос хойш 22 жилийн дараа хэнд ч яриагүй шинэ түүхээр үргэлжлэх аж.
 

БАГШ
 


 
Нээлт: 2018 он
Найруулагч: Г.Дарханбаяр
Зохиолч: Г.Дарханбаяр, Г.Дарханбат
Гол дүр: Б.Базаррагчаа:
Төрөл: Уянгын
Насны ангилал: 6+

Дэлгэрэнгүй мэдээлэл:
 
Твинс фильмс студийн ээлжит уран бүтээл Багш кино Эрдэнэт хотод өнгөрсөн оны 12 дугаар сард нээлтээ хийсэн. Харин Улаанбаатар хотод хараахан нээлтээ хийгээгүй байгаа юм.
 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-01-19 03:34:38
    Үе үеэрээ л байдаг юм байх даа би 1960 аад оны хүн орчин үеийн киног ойлгодоггүй тэгэхлээр ёрөөсөө үздэггүй