Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт эхний барилдаанаа хийлээ

Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season”-д гурав дахь жилдээ оролцож буй гавьяат тамирчин Э.Бэхбаяр өнгөрөгч бямба гарагт эхний барилдаанаа хийлээ. Тэрбээр олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Гүржийн Владимир Хинчегашвилид 4:8-аар ялагдав. Риогийн олимпийн наадмаас хойш жин өгссөн гүрж эр 57 кг-ын жинд хэрхэн орсон нь нэлээд эргэлзээ төрүүлж байна.

Э.Бэхбаярын хүчин зүтгэж буй “Мумбай Махарати” дөрөвдүгээр тойрогт Владимир Хинчегашвили, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболов, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Сун Янан нарыг эгнээндээ нэгтгэсэн “Харьяна Хаммерс”-т 3:4-өөр ялагджээ.

Мумбай хотын баг сүүлийн тойргийн барилдаанаа өнөөдөр “Пунжаб Ройалс” багтай хийнэ. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 23 2018-01-25 06:39:47
    эргэлзээ төрүүлж байна ч гэх шиг. хардах сэрдэх өвчин нь даамжирчээ. жиндээ орсон болоод л барилдаж байгаа ш дээ малаа.
    103.229.120.91
    Мэдэгдсэн Хариулах