У.Хүрэлсүх: Боловсролын салбарт их бүтээн байгуулалт өрнөнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэлснийг  бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр "Монголчууд бид эрт дээр үеэсээ эрдэм ухааныг баян баяны дээд, эрхэм дээд баянд тооцож, эрдэм мэдлэгийг түгээгч багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмэн билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ. Хүн бүхэнд л багштай холбооотой нандин сайхан дурсамж, гэгээлэг сайхан тэмүүлэл байдаг. Хүн бүхэн л багшаа хайрлаж, багшдаа сайн сайхныг хүсч, багшдаа туслахыг эрхэмлэж явдаг. Би ч бас өнөөдөр Монголын багш нарын энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.

Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа надад хандаж багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг 11 жилийн дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэх гэж байна. Энэ зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах санал тавьсаныг би ихэд билэгшээн хүлээн авсан.

Бид нийгэм, эдийн засгийн бүх салбарт 2018 онд их зүйлийг бүтээнэ. 2018 он бол  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их ажлыг амжуулсан жил байх болно.

Засгийн газраас үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандуулна.

Засгийн газар юуны өмнө өнөөгийн ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгааг халж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлнэ.

Мөн сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулна. Хот суурин газарт хүүхэд бүрийг  цэцэрлэгт явах боломжийг бий болгоно.

2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө.  

2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхэлнэ.

Гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилсан байх болно.  

Засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Багш, нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэдгийг тэмдэглэн хэлье" гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочиг 2018-02-22 08:48:40
    Урагш хөгжүүлэх юмаа яримаар соц үеийн сургуулийн тухай ярих юм.21-р зуун гээд .ебс-д багш ямар бх гээд шинэр юм хиймээр бн.90оноос өмнө ярьж бга юм шиг бн
    66.181.161.53
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-02-10 05:26:08
    tsogtsolmaa bolvsroliin bolvsrol dooguur bagsh todii getel yaj bolovsrolii udirdlagiin ajil xiix be
    202.179.26.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-22 05:31:31
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах