Nokia-130 утсаа танилцууллаа
Хямд үнэтэй гap утасны эрэлт нэмэгдэж буй энэ үед Компьютерын программ хангамжийн Майкрософт корпораци ердөө 25-хан долларын үнэтэй Нокиа-130 гар утсаа танилцууллаа. Энэхүү гар утсыг загвар хийц сайтай, найдвартай утас авах сонирхол бүхий хүмүүс болон анх удаагаа гар утас барьж эхэлж байгаа хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд зориулан бүтээсэн байна.
 
Мөн батерейны хувьд цэнэгээ хадгалах чадвар сайтай бөгөөд нэг цэнэглээд хөгжим, видео тоглуулагчийг тасралтгүй ажиллуулахад 46 цаг цэнэгээ хадгалах чадвартай аж. Мөн USB-ээр цэнэглэх боломжтой байна. Нокиа-130 нь энэ оны гуравдугаар улирлаас эхлэн Хятад, Египет, Энэтхэг, Индонези, Кени, Нигери, Пакистан, Филиппин, Вьетнам зэрэг орнуудад худалдаалагдах юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.