РОЙТЕРС: Эрдэнэтийн асуудал хөрөнгө оруулагчдын харах сэдвийн нэг болсоор байна
"Монголын Зэс" корпораци Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн 49 хувийг төрд авах шийдвэр дахин гаргасныг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлээд байна.
 
Монгол Улсын Дээд шүүх 12 дугаар сард тус үйлдвэрийг нийгэмчлэхийг хориглосон шийдвэр гаргасан ч энэ сарын эхээр Засгийн газар тус үйлдвэрийн 49 хувийг хэлцэл хийж авах замаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн 100 хувь төрийн өмчит компани болгоно гэж зарласан. Гэсэн хэдий ч талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдээгүй болохын "Монголын зэс" корпораци мэдэгдээд, Засгийн газрын энэ шийдвэрийг хуулийн хүрээнд түдгэлзүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.
 
"Монголын Зэс" корпорацийн ТУЗ-ийн дарга Мягмарын Мөнхбаатар олон улсад тус компанийг төлөөлж буй "Омниа Стратеги" хуулийн фирмтэй уулзахаар Лондонд ирээд байхад нь "Ройтерс" агентлагаас түүнтэй уулзсан юм. Тэрээр "Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч олон улсад ч хамгаалах болно" гээд "Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохиог өгөөд зогсохгүй дахин давтагдах юм бол Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино" гэж "Ройтерс"-д мэдээллээ.
 
Дэлхийн уул уурхайн томоохон компани "Рио Тинто" групп Монголын Оюу толгой зэсийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа. "Оюу толгой" ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг "Туркойз Хилл Ресурс" компани эзэмшдэг бол тус компанийн 51 хувийг "Рио Тинто" групп эзэмшдэг юм.
 
"Монголын Зэс" корпораци 2016 онд Засгийн газрын зөвшөөрлөөр ОХУ-аас "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан ч парламентын зарим гишүүд уг худалдан авалтыг эсэргүүцэж, тус уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан юм. "Монголын Зэс" корпораци уг худалдан авалт нь хууль ёсны дагуу хийгдсэн бөгөөд Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж мэдэгдсэн. 
 
Төрийн өмчит "Эрдэнэт үйлдвэр"-т хувийн компанийн менежмент орсноор ашигт ажиллагаа сайжирж, төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ. Өнгөрсөн оны эхний хагаст л гэхэд "Эрдэнэт үйлдвэр" төсөвт өмнөхөөс 4 дахин өндөр татвар төвлөрүүлжээ.
 
 
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kkk 2018-02-13 05:48:58
    51 % dashiin shog malnuud 49% iign bulaah geed barahgui dahiad yalagdana shuuh deer
    150.129.142.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Зээээ 2018-01-30 11:57:19
    Гадаадынхантай нийлж Монголыг буталдаг Ялзарсан субьектив хандлагуудыг тас зогсоох хэрэгтэй ?! Суулдээ менгийг эрхэмлэх болсон Гаднын Луйварчид болон дотоодын у...
    66.181.184.25
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-23 10:02:26
    Энэ 49 хувийг луйвраар хэдхэн нөхөр луйвраар авсаныг монголчууд бүгд л мэдэж байгаа байхаа юу үнэн энэ үнэн
    202.9.41.89
    Мэдэгдсэн Хариулах
    • irgend hariult 2018-02-05 06:36:19
      Tenegee 49 hubi mobgoliin ard tvmnii omch baigaagvi orosiin omch baisan. Bidnii baisan 51 hubiig chini shvteen bolson MAN iin mangasuud baishaand aldah gej bain...
      103.229.123.12
      Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-01-23 02:38:24
    Erdenet Ard tumnii omchoo 49 huwiig ni yadarsan ard tumendee yag jigdhen taraagaad ogchihol doo !!! Tegwel shudraga bolno shuu !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-23 00:15:39
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • sd 2018-01-22 19:39:33
    Ene bol tolbortei niitlel
    128.233.5.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-01-22 19:01:18
    Энийг чинь толбортой мэдээ гэдэг юм. Саалийн унээгээ алж идэхгуй байна гээд санаа нь их зовж байгаа бололтой.
    66.181.185.179
    Мэдэгдсэн Хариулах
  • emee 2018-01-22 16:56:10
    Odoo negdeljih hodolgoonoo zarlaach MAN. Hvniig horongojih bii gej aij irsen nam thvv dee.
    103.212.116.168
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2018-01-22 06:20:52
    Мунхаг хүн ухаан хүрэхгүй болохоор намайг хэн яаж зальдах бол гэж байнга бусдыг хардаж байдаг!!! Энэ бол хардахын дон хэмээх сэтгэцийн өвчин!!!
    66.181.176.244
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-22 05:54:59
    Монголоос хулгай хийж болох нуу үгүй юу гэдгийг л хардаг юм болов уу даа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах