“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болж байна
 "Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөлдөх-уулзалт болж болж байна. 

Тус зөвөлгөөнд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний хөгжлийн газар, Цөмийн энергийн комиссын ажлын алба, "УБТЗ” ХНН, Шинжлэх ухааны академи, Дорнод, Сүхбаатар аймгуудын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, "Монголын геологийн холбоо” ТББ, "Уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна.

Мөн ОХУ, БНХАУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Төмөр замын ерөнхий компани РЖД,  БНХАУ-ын "Башинь төмөр зам” ХХК, "Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэн” ХХК, "Хятадын төмөр замын инженер консалтинг групп”, Ляонинь мужийн Бүс ба зам судалгааны хүрээлэн, "Хятадын төмөр замын зураг төслийн хүрээлэн групп” компани, "Чайна рэйлвэй инженер консалтинг” ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн захиргаа зэрэг холбогдох байгууллагууд оролцож байгаа юм. 

Энэхүү зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэнэ. 
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-01-23 08:34:46
    Төмөр замын зүүн бүсийн коридор зөвлөлдөх уулзалтанд МТЗ ТӨХК яагаад оролцоогүй юм бол. Шинэ төмөр замыг хариуцах, төрийн бодлого хэрэгжүүлэх гол байгууллага. ...