“Эдийн засгийн бодлогын чуулган”-ыг зохион байгуулав

“Эдийн засгийн бодлогын чуулган-2018” амжилттай болж өндөрлөлөө. Чуулганыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж хэлсэн үгэндээ  “Монголын эдийн засаг  хэдийгээр аюулаас аврагдсан ч холдож амжаагүй байна. 2017 онд улсын өрийн дефолт, ханшийн огцом савлагаа, санхүүгийн системийн хямрал, эдийн засгийн уналт, магадгүй үүнийг дагасан нийгмийн тогтворгүй байдалтай бид нүүр тулахад ойрхон байсан. Дахин ийм сорилт, хүнд нөхцөл бүү тулгараасай. Бодлогын зорьмог шийдвэрүүдийг тухай авч хэрэгжүүлсний үр дүнд манай улсын эдийн засагт маш олон өөдрөг үзүүлэлтүүд гарч, эерэг хандлагууд ажиглагдаж, зах зээл дээр итгэл сэргэж, эдийн засагт тулгарсан аюул, эрсдэлүүд биднээс түр холдсон ч цаашид хийх ажил маш их байна. 2018 он бол бидний хувьд бий болсон эерэг өөрчлөлтүүдээ бататгаж, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх маш чухал жил буюу шинэчлэл, реформын жил болох ёстой гэж үзэж байна. Энэ оныг бид үүлэн чөлөөний нар гийсэн үетэй адилтгаж эдийн засгаа өөд нь татах ёстой” хэмээн онцлов.

Хоёр өдөр үргэлжилсэн чуулганаар “Мөнгөний бодлогын хэрэгжилт, сургамж”, “2018 оны эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв, сорилтууд”, “Мөнгө угаах болон террозмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа”, “Цахим мөнгө болон криптовалют” зэрэг илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүллээ. Эдгээр үндсэн сэдвийн дор чуулганы төлөөлөгчид  Монголын эдийн засаг дөнгөж өндийх төдий байгаа энэхүү богино цаг хугацааг зөв, оновчтой бодлого шийдвэрээр дэмжих нь чухал байгааг санал нэгтэй дүгнэв.

Монголбанкнаас цаашид “Эдийн засгийн бодлогын чуулган”-ыг жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулж байхаар зорьж байна.


Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэрээнэн 2018-01-23 00:53:32
    Юу ч зохион байгуулаад нэмэргүйвХарин эргэлт хийх нь дээр
    103.229.120.24
    Мэдэгдсэн Хариулах