Д.Хаянхярваа: Шатахууны 45 хоногийн нөөц бий
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын танилцуулгыг сонслоо.

Бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийж, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах  500 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?
 
-БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах 500 сая ам.долларыг орон сууцжуулахад зарцуулна гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Ирэх гуравдугаар сард Солонгосын талын төлөөлөгчид Монголд ирж ажиллана. Тухайн үед асуудал тодорхой болно.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зуух тараана” гэж мэдэгдсэн салбарын сайдаа сошиалаар “загнасан”. Цаашдаа зуух тараах юм уу?
 
-Агаарын бохирдол буурахгүй байгаа шалтгааныг өмнөх төслүүдийн ач холбогдолтой холбон тайлбарлаж байгаа. Өмнөх төслүүдийн нэг болох бүхэлдээ зуух тараасан нь огт үр дүнгүй ажил байгаагүй гэдгийг гишүүд бүлгийн хуралдааны үеэр хэлж байса. Дахин зуух тараах уу, болих уу гэдэг асуудлыг нарийвчлан судалж үзнэ.
 
–Сайжруулсан түлш тараах ажил танил талтай нэгнийх нь  хувийн бизнесийг дэмжсэн ажил болохвий гэсэн болгоомжлол байна. Энэ талд ямар байр суурьтай байна вэ?

 
-Сайжруулсан түлшинд нэг стандарт тогтооно гэж ярьж байгаа. Сайн чанарын түлш үйлдвэрлэх компаниудтай хамтран ажиллана гэдгээ хэлж байгаа. 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд Солонгосын талтай ярилцсан. Сайжруулсан түлш хэн нэгний хувийн бизнес болохвий гэсэн болгоомжлол байгааг ойлгож байна. МАН өмнөх гаргасан алдааг давтаж болохгүй гэдгийг гишүүд анхааруулж ярьсан.Тиймээс сайжруулсан түлшний асуудал бизнес болохгүй гэж ойлгож болно.
 
–Шатахууны хомсдол үүссэн хэвээрээ байна. Цаашид урт хугацаандаа шатахууны хомсдол, үнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
 
-Засгийн газар шатахуун импортлогчидтой ярилцаж байгаа. Ялангуяа А-80, АИ-92 бензиний үнийг нэмэхгүй, Дизель түлш, АИ-95, АИ-98 дээр нэмэгдэл өгөөд явахад тохиролцсон байна. Шатахууны 45 хоногийн нөөц бий.
 
П.НАР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-02-05 10:13:11
    энэ тэнэг лалар юугаа мэддэг юм бэ?? хулгай хийх ээ л бодож бгаа байлгүй??
  • зочин 2018-01-23 11:09:28
    Улс орон маань эзэнтэй байна уу,Хэцүүдлээ.наад бензин хүүлэгч нарт ямар арга хэмжээ авах гэж байна. Үнэтэй бензин шахаад , Мөнгөө улам зузаатгаад ард түмэн хэ...
  • bat 2018-01-23 05:35:38
    Ta nariig hudlaa yarij baih hoorond 92 baihgui 95 av geed une nemsen benzinee shahaad baina
  • Бат 2018-01-23 03:19:29
    Төр гэж байвал одоо нөгөө төрийн төмөр нудрагаа гаргаачээ наадуул чинь мөнгөтөй тэгээд төмөр нудрага гарахаа больсон уу
  • Гөлтгөрүүд!!! 2018-01-23 03:02:59
    Ард түмэнд ээлтэй, хайртай болж харагдах гээд энэ нэг хэдэн тарваганууд улс орноо сүйрүүлж дууслаа!!! Нэг ч шийдэмгий юм хэлэх зориг байхгүй!!!