Голомт банк ажлын байр нэмэгдүүлэх зээл олгож байна
Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд ажилгүйдэл нэмэгдсэнээр ядуурал газар авч байна. Тэгвэл харилцагч төвтэй Голомт банк нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдэлд цэг тавих үүднээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай хамтран “Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл”-ийг хамгийн уян хатан нөхцөлтэйгээр олгож байна.
 
Голомт банкнаас ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгын хүрээнд олгож буй “Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл” нь бусад бизнесийн зээлтэй харьцуулбал хамгийн бага буюу сарын 0,7 хувийн хүүтэй юм. Мөн барьцаа хөрөнгийн хувьд уян хатан нөхцөлтэйгээс гадна аль ч банкны харилцагч авах боломжтойгоороо давуу талтай.

Хэрвээ та бизнес эрхэлсэн тодорхой туршлагатай, эрх зүйн хувьд хариуцлага хүлээх чадвартай, бизнес эрхэлж буй дүүргээсээ ажлын байр нэмэгдүүлж буйгаа нотлох тодорхойлолттой бол ААН 20 сая төгрөг хүртэл, иргэн 10 сая төгрөг хүртэл зээлийг шийдвэрлүүлэх боломжтой юм.

Эрхэм та таатай нөхцөлөөр зээл авч өөрийн бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ бусдыг ажилтай орлоготой болгож, ядуурлыг бууруулах хүсэлтэй бол Голомт банкны бүх салбар, тооцооны төвд хандаарай. Харин орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхээр зорьж байгаа бол аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэнд хандсанаар, Голомт банк таны зээлийг хамгийн богино хугацаанд шийдвэрлэх болно.

 
 
ГОЛОМТ БАНК
Бусдад түгээх
  • gplus