БОАЖЯ, МБОИЗ-тэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэтэй 2018-2019 онд хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга нар, МБОИЗ-ийн Удирдах зөвлөл болон бусад зөвлөлийн гишүүд байлцсан юм.

Тус зөвлөл нь 2008 онд байгуулагдсан цагаасаа эхэлж БОАЖЯ-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 190 гаруй төрийн бус байгууллагыг гишүүнчлэлээр бүртгэсэн аж. МБОИЗ нь БОАЖЯ-наас гадна УУХҮЯ, Европын холбоо, НҮБ, Европын сэргээн босголтын банк зэрэг гадна, дотны байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.