Зохиомол хомсдол үүсгэж байгаа нь хууль бус үйлдэл, хариуцлага тооцох ёстой гэв
МҮЭХ-оос шатахууны хомсдол үүсгэж байгаа компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг  Засгийн газраас шаардлаа. 

Шатахууны үнийн зөвлөл энэ сарын 18-нд АИ-92, А-80 бензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргасан. Гэвч зөвлөмж гарснаас хойш МҮЭХ-ноос шатахуун түгээх газруудад шалгалт хийхэд маш урт дараалал үүссэн, иргэд бухимдалтай байна гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээллийнхээ үеэр онцлов. Иймээс Ерөнхий сайдад хандаж шаардлага хүргүүлэхээр шийдсэн байна. Нэр бүхий шатахуун импортлогч компаниуд үнийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжөө биелүүлж ажиллахгүй байгаа учраас тэдэнд Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1, 7.1.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа МҮЭХ-ныхон хэллээ. 

Тиймээс шатахуун импортлогчид хэрэглэгч буюу иргэдийг төр засагтай нь хамт шантаачлах замаар зохиомол хомсдол үүсгэж байгаа нь хууль бус үйлдэлд, хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. 

П.ГОО
Оллоо.:мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Novsh 2018-01-25 02:30:47
    Ene novshiin kolonkuutiig avilaga acsan saiduudtai ni shorond hii, tegee Orosiin kolonkuudiig oruulj irj zdak
  • зочин 2018-01-24 23:04:18
    Cэтгэгдэл бичиж байгаа эдгээр хүмүүс яавч монгол бишээ.Xэрэв монгол хүн мөн бол хийрхэлд автсаар байгаад сэтгэцийн хувьд согогтой болсон хүмүүс байна
  • Irgen 2018-01-24 19:15:19
    Бензиний онцгой албан татвар нэмсэнтэй холбоотой. Ямар ч компани алдагдалтай ажиллаад байхгүй. Татвар нэмснэс болж литр тутмас 200-aaд төг алдахаар байгаа гэсэн...
  • Зочин 2018-01-24 10:42:40
    Ацаараа хариуцлага тооцно доо.
  • зочин 2018-01-23 13:09:37
    Монгол улс ямар байгаа вэ гэдэг чинь харагдаж бна.Шившиг цаашаа, ониго цаашаа.
  • Irgen 2018-01-23 12:29:52
    Huuramch homsdol baigal uusegdeg bsn shdee. Odoo l ene teneg mongolchuud uhaarch gene dee. Tegehdee zuv, hariutslaga tootsoh heregtei
  • Ннн 2018-01-23 11:34:51
    Явган явцгаа
  • Бат 2018-01-23 07:17:13
    Манайд төр гэж байна уу байгаа бол энэ замбараагүй байдалд арга хэмжээ аваачээ
  • haha 2018-01-23 06:53:50
    tenegteerei. Olon tumend taalagdah gej populizm hiideg garuudiig yah wee .