Өвлийн олимпод манай гурван цаначин өрсөлдөхөөр боллоо

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 17 хоног үлдлээ.

Энэ удаагийн цагаан олимпод манай улсаас цанын төрөлд эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн ангилалд Ч.Отгонцэцэг нарын оролцох эрх нь баталгаажсан байна.. Мөн пара цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авчээ.

Ингэснээр энэ удаагийн олимпод Монголын Үндэсний шигшээ багийн гурван цаначин уралдах нь тодорхой боллоо.

Б.Ачбадрахын хувьд өнгөрсөн жил цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан бол Ч.Отгонцэцэг “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай цаначин юм.

Харин Б.Ганболдын хувьд пара цанын насанд хүрэгчдийн 2017 оны  ДАШТ-д амжилттай оролцож, сонгомол техникийн 20 км-ын зайд есдүгээр байр,  1.5 км-ын спринтэд 11 дүгээр байрт тус тус шалгарч байсан

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хр 2018-01-25 16:01:21
    барихдаа орно шүү рёкордоо эвдэнэ шүү
    66.181.190.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Хариулт 2018-01-23 11:31:53
    Аль нэг улсын тамирчин нь тойрогдуулаад тээр ард хоцрох хэрэгтэй шүү дээ. Тэр нь бид л юм байна:)
    103.212.116.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-23 09:24:47
    Цанаар өвлийн олимпоос юм авч чадах уу даа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах